АНУ, Өмнөд Солонгос, Япон улс Хойд Солонгосын кибер үйл ажиллагаанд санаа зовниж байгаагаа баасан гарагт хийсэн хамтарсан мэдэгдлийнхээ үеэр илэрхийлэв.
Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхийлэл улам нэмэгдсээр байгаа энэ үед Өмнөд Солонгосын цөмийн элч энэ долоо хоногт Сөүл хотноо АНУ, Японы холбоотнуудтай хэлэлцээр хийж, тус улсын зэвсгийн туршилтыг буруушаасан байна.
“НҮБ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийж, пуужингийн хөтөлбөртөө зориулж санхүүжилт босгохын тулд хилийн чанад дахь Хойд Солонгосын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд хуурамч нэр, иргэний харьяалал ашигласаар байгаад бид санаа зовниж байгаагаа дахин илэрхийлж байна” гэж төлөөлөгчдийн хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.
Түүнчлэн НҮБ-ын гишүүн орнуудад хандан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын дагуу Хойд Солонгосын иргэдийг эх орон руу нь буцаахыг уриалсан байна.
Хойд Солонгосын хакеруудын хулгайлсан крипто валют нь хориг арга хэмжээнд байгаа тус улсын зэвсгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх гол эх үүсвэр болдог гэж албаны хүмүүс болон шинжээчид үздэг.
Дөрөвдүгээр сарын 6-нд АНУ-ын Сангийн яамнаас гаргасан тайланд дурдсанаар Хойд Солонгос болон бусад улс орнууд хууль бус орлогоо шилжүүлэх, угаахын тулд крипто салбарын хөгжиж буй хэсэг болох төвлөрсөн бус санхүүгийн систем (DeFi)-ийг ашигладаг байна.
Харин Хойд Солонгос нь ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй хэмээн кибер халдлагатай холбоотой мэдэгдлүүдийг няцаасаар ирсэн юм.
Эх сурвалж: Reuters

#кибер халдлага, #Хойд солонгос, #цөмийн хөтөлбөр,