Эрдэмтэд Испанийн Менорка дахь оршуулгын газраас олсон хүний үсэнд шинжилгээ хийгээд, 3,000 орчим жилийн өмнө хүн төрөлхтөн ургамлаас гаргаж авсан мансууруулах бодис хэрэглэдэг байсныг тогтоосон байна.
Судлаачид тэдгээр бодисыг сэтгэцэд нөлөөлж, ухаан балартаж, хий юм харахад хүргэдэг байсныг мөн тогтоожээ.
Энэ тухай нийтлэл “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Меноркагийн баруун өмнөд хэсэгт орших Эс Карриткс агуйг анх 1995 онд олж байсан бөгөөд энд 200 гаруй хүний булш байдаг. Мөн тус газрыг МЭӨ 800 он хүртэл 600 орчим жилийн турш зан үйл болон оршуулгын зориулалтаар ашигладаг байсан гэж таамагладаг байна.
Судлаачид уг агуйн ойролцоогоос хачирхалтай хүний ул мөр олж байсан ба тэдгээрийг 28 жилийн дараа шинжилжээ.
Судлаачид агуйгаас олдсон нэлээд хүчтэй байх магадлалтай бодисуудыг шинжлээд, эдгээрийг бөөгийн зан үйлд ашигладаг байсан байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.
Агуйгаас олдсон улаанаар будагдсан, нэгээс олон хүнийх байж болзошгүй үснээс мөн хий юм харахад хүргэдэг атропин, скополаминаас гадна эрч хүч, сэргэг байдлыг нэмэгдүүлдэг эфедрин зэрэг сэтгэцэд нөлөөлдөг гурван бодис илэрсэн байна.
Мөн агуйгаас таглаан дээрээ эрчлээс дүрс сийлбэрлэсэн сав олдсоныг судалгаанд тэмдэглэжээ. Зарим эрдэмтэд үүнийг мансууруулах бодисны нөлөөнд байгаа хүний ухамсрын төлөв байдлыг илэрхийлсэн илэрхийлэл гэж үзсэн байна.
Эдгээр нь эртний Европт хүн төрөлхтөн мансууруулах бодис хэрэглэдэг байсныг нотлох хамгийн эртний шууд нотолгоо болжээ. Өмнө нь сэтгэцэд нөлөөлөх ургамлыг дүрсэлсэн зураг зэрэг зөвхөн шууд бус нотлох баримтууд олдож байсан байна.
Эх сурвалж: BBC

#Испани, #Мансууруулах бодис, #эртний Европ,