“Омикрон”-ы дэд хувилбар болох “XBB.1.16”-ийн тархалтын улмаас Энэтхэгт шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгааг тус улсын Эрүүл мэндийн яам анхааруулсан байна.

Засгийн газрын мэдээллээр ням гарагт Энэтхэгт 6,000 орчим шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр идэвхтэй тохиолдлын тоо 35,000 болсон байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “XBB.1.16” дэд хувилбар нь үхэлд хүргэх аюул багатай боловч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэд хувилбар болон Энэтхэг дэх тархалтыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэв.

ДЭМБ-ын Ковид-19 хариуцсан мэргэжилтэн Мария Ван Керхове “Энэ хувилбар тархаж эхлээд хэдэн сар болж байна. Хувь хүн болон хун амын дунд өвчний хүндрэлд өөрчлөлт гараагүй” гэж хэлсэн байна.

Ковидын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Энэтхэгийн Эрүүл мэндийн яам улс орон даяар даваа, мягмар гарагт улсын болон хувийн эмнэлгүүдийн бэлэн байдлыг шалгахаар болсон байна.

2021 онд тус улсад болсон Ковид-19-ийн хоёр дахь давлагааны үеэр олон эмнэлгүүд хүчилтөрөгчгүй, сул оргүй болж, засгийн газар шүүмжлэлд өртөж байв.

Сүүлийн хэдэн долоо хоногт Энэтхэгийн олон хотод тохиолдлын тоо эрс нэмэгдсэн ч эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдээгүй байна.

Дөрөвдүгээр сарын 7-нд болсон онлайн хурлаар Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Мансух Мандавия эрүүл мэндийн ажилтнуудад Ковид-19-ийн шинжилгээ, вакцинжуулалтыг нэмэгдүүлэхийг зөвлөжээ.

Тэрээр мөн олон нийтийн газар амны хаалт зүүх зэрэг ковидын эсрэг арга хэмжээний талаарх мэдлэгийг олон нийтийн дунд нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна.

Үүний зэрэгцээ, зарим мужууд олон нийтийн газар амны хаалт зүүх шаардлагаа сэргээж, иргэдээ Ковид-19-ийн аюулгүй байдлын протоколыг дагаж мөрдөхийг уриалж эхэлжээ.

Эх сурвалж: BBC

#КОВИД-19, #Энэтхэг, #XBB.1.16,