Даваа гарагт Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Оросын Батлан хамгаалахын сайдтай уулзахдаа хэрэв улс орон нь халдлагад өртвөл Москва Беларусийг хамгаална гэсэн баталгааг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Беларусийн нийслэл Минск хотод болсон уулзалтын үеэр Лукашенко Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд хандан ингэж хэлсэн болохыг төрийн өмчит “Белта” агентлаг мэдээлсэн байна.

Лукашенко энэ талаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өмнө нь ярилцаж байжээ. Түүний хэлснээр Путин ийм аюулгүй байдлын баталгаа зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнийг албан ёсоор баталгаажуулах шаардлагатай гэдэг түүний саналыг дэмжсэн байна.

“Ерөнхийдөө Путинтэй хийсэн яриа хэлэлцээрийн үеэр Беларусийн эсрэг түрэмгийлсэн тохиолдолд Орос улс Беларусийг өөрийн нутаг дэвсгэр гэж үзэн хамгаална гэж тохиролцсон. Бидэнд ийм аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй” гэж Лукашенко хэлснийг “Белта” иш татжээ.

Беларусь Украины түрэмгийллийн өмнө Орост өөрийн газар нутгаа ашиглуулахыг зөвшөөрснөөс гадна цэргийн тусгай ажиллагааных нь үеэр Минск Москвад өөрийн тусламжаа санал болгож байсан.

Түүнчлэн өнгөрсөн оны сүүлээс хойш Оросын өндөр түвшний албан тушаалтнууд Беларусьт айлчилж, газар нутаг дээр нь цэргийн сургуулилалт хийж байгаа нь Беларусийг Украины дайнд албан ёсоор нэгдэж магадгүй гэсэн таамаглалыг улам нэмэгдүүлээд байгаа.

Лукашенко үүнийг байнга няцаасаар ирсэн ч Беларусь өөрийн нутаг дэвсгэрт нь халдах, эмх замбараагүй байдал үүсгэх оролдлогод хариу өгнө гэж анхааруулдаг.

Эх сурвалж: Reuters

#Александр Лукашенко, #Беларусь, #ОРос,