Оросын алс дорнод Камчаткийн хойгт орших Шивелуч галт уул мягмар гарагийн үүрээр дэлбэрч, үнс нурам нь 10 километрийн өндөрт цацагдаж, агаарын тээврийн хөдөлгөөнд аюул учруулж байгааг Камчаткийн галт уулын дэлбэрэлттэй тэмцэх баг (KVERT) мэдэгдэв.

Тус баг үнс нурам 15 километрийн өндөрт цацагдаж болохыг анхааруулаад, нислэгүүдэд аюулын “улаан” өнгийн дохио зарласан байна. “Энэ нь үргэлжилсээр байвал олон улсын болон нам доогуур нисдэг нисэх онгоцонд нөлөөлж болзошгүй” гэж мэдэгдэлд дурджээ.

Дэлбэрэлтийн дараа 400х270 километрийн хэмжээтэй үнсэн үүл үүссэн бөгөөд үүл баруун болон өмнө зүг рүү шилжсэн болохыг Оросын ШУА-ийн Геофизикийн судалгааны Камчатка дахь салбар мэдэгдэв. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр үнсэн үүл хэмжээгээрээ томорсон байна.

Орон нутгийн эрх баригчид сургуулиудыг хааж, ойр орчмын тосгоны оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн гэж Усть-Камчатскийн дарга Олег Бондаренко “Telegram” хуудсаараа мэдэгдэв.

Камчаткийн хамгийн том, хамгийн идэвхтэй галт уулын нэг болох Шивелуч галт ууланд сүүлийн 10,000 жилийн хугацаанд 60 орчим томоохон дэлбэрэлт болж байсан бол сүүлчийнх нь 2007 онд болж байв.

Эрдэмтдийн мэдээлснээр галт уулын хоёр үндсэн хэсгийн нэг болох ойролцоогоор 2,800 метр өндөртэй Залуу Шивелуч нь сүүлийн саруудад маш идэвхтэй байжээ.

Галт уул орон нутгийн цагаар өглөөний 6:31 цагт дэлбэрч, Ключи зэрэг орон нутгийн тосгонд үнс нурам нь унасаар байна. Унасан үнсний зузаан 8.5 сантиметр байгаа нь сүүлийн 60 жилд ажиглагдсан хамгийн өндөр үзүүлэлт болохыг Галт уул судлал, газар хөдлөлт судлалын хүрээлэн хэлжээ.

Эх сурвалж: Reuters

#галт уул, #ОРос, #Камчатка, #Шивелуч,