Хүчтэй салхи, хуурайшилтын улмаас мягмар гарагт Өмнөд Солонгосын Гангнынг хотод хээрийн түймэр дэгдэж, 70 орчим байшин, барилга шатаж, 518 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх ой мод шатаж, олон зуун оршин суугч, жуулчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Тус улсын Цаг уурын алба (КМА)-ны мэдэгдсэнээр түймэр 8:30 цагийн орчимд Гангнынг хотын Нангок-донг дүүргийн толгодоос эхэлсэн байна.

Мягмар гарагийн эхээр Сөүлээс зүүн тийш 168 километрийн зайд орших Гангнынг болон Ганвон мужийн зүүн эргийн бусад нутгаар 30 метр/секундийн хурдтай хүчтэй салхи шуурчээ.

Хүчтэй салхины улмаас дүүргийн нутаг дэвсгэрт түймэр хурдацтай тархаж, улмаар 370 га буюу 518 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой мод, 40 айлын орон сууц, 28 өндөр настны асрамжийн газар, гурван зочид буудал шатсан болохыг нийслэлийн Онцгой байдлын алба мэдээлжээ. Хүний амь нас хохирсон талаар мэдээлэл гараагүй байна.

Салхинд гэмтсэн нарс мод цахилгааны утсанд шүргэж, ойр орчмын ойд тархсанаас болж түймэр гарсан байх магадлалтай гэж албаныхан таамаглаж байна.

Дүүргийн оршин суугчдыг сургууль, олон нийтийн үйлчилгээний төвүүд болон Гангнынг хотын мөсөн ордон руу нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд одоогоор эдгээр газруудад 450 хүн хүргэгджээ. Мөн ойролцоох газруудад амарч байсан 700 орчим жуулчныг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн байна.

Зүүн эрэг дагуу нийт 15 бага, дунд сургуулийг хичээлийг түр зогсоож, сурагчдыг гэрт нь хариулжээ.

Гал түймрийг унтраах ажилд 2,362 гал сөнөөгч, 391 галын машиныг дайчилж, гал түймрийн албаныхан хариу арга хэмжээгээ хамгийн өндөр түвшинд хүргэсэн боловч гал унтраах ажилд хүчтэй салхи саад болсоор байна.

Тус улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёол хээрийн түймрийг аль болох хурдан унтрааж, хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд ойр орчмын оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхэд байгаа бүх техник хэрэгсэл, хүн хүчээ дайчлахыг албаныханд даалгасан байна.

https://www.youtube.com/watch?v=qdbc9D1YiMc

Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос, #хээрийн түймэр, #Гангнынг хот,