Сагсан бөмбөгийн домогт тоглогч Майкл Жорданы нэгэн цагт өмсөж байсан гутал дуудлага худалдаагаар 2.2 сая доллароор зарагдаж, түүхэн дэх хамгийн үнэтэй гутал болсон байна.
Жорданы 1998 оны “NBA”-ийн финалд өмсөж байсан өмсгөл 2022 онд мөн 10.1 сая доллароор зарагдаж байжээ.
Харин “Nike Air Ships” загвар 2021 онд дуудлага худалдаагаар 1.47 сая долларт хүрч байсан нь "Jordan" гутлын хувьд дээд амжилт тогтоосон үнэ байсан юм.
Мягмар гарагт зарагдсан 13 размерын “Air Jordan XIII”-ийг сагсан бөмбөгийн од 1997-98 онд “Chicago Bulls” багт сүүлийн аваргын төлөөх тоглолтдоо өмсөж байжээ.
Жордан 1998 оны “NBA”-ийн финалын цувралын 2-р тоглолтод 37 оноо авч, “Utah Jazz”-ыг 93:88-аар буулган авахдаа уг гутлыг өмссөн байна.
Тухайн жил “Chicago Bulls” аваргын цомын эзэн болсон. Энэ нь Жорданы зургаа дахь “NBA”-ийн аваргын цом байсан бөгөөд тэрээр тав дахь удаагаа “NBA”-ийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон юм.
Дуудлага худалдааг зохион байгуулсан “Sotheby's”-ын хэлснээр 1998 оны 2-р тоглолтын ялалтын дараахан Жордан алга болгосон хүрмийг нь олж өгсөн хүүд өөрийн өмсөж байсан гутлаа өгсөн байна.
“Bred” Air Jordans гэж нэрлээд буй уг гутал нь Жорданы “NBA”-ийн финалын тоглолтод өмсөж байсан нь батлагдсан цорын ганц хос пүүз болохыг “Sotheby's” мэдэгдэв.
Жордан 1984 онд “Chicago Bulls” багт орсон эхний улиралдаа анхны “Air Jordan” гутлыг өмсөж байжээ. “Air Jordan I”-ийг дараа жил нь олон нийтэд нээлттэй худалдаж эхэлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл “Air Jordan”-ий 30 гаруй өөр загвар хийгдсэн байна.
Жордан “NBA”-ийн финалын зургаан удаагийн аварга, Олимпын хоёр алтан медаль болон бусад олон шагналыг хүртсэн.
Түүнийг бүх цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэг гэж үздэг.
Эх сурвалж: BBC

#дуудлага худалдаа, #Air Jordan XIII, #Маякл Жордан,