Өмнөд Солонгос улс Украинд үзүүлдэг хүмүүнлэгийн болон эдийн засгийн тусламжаа өргөжүүлэх боломжтой талаар тус улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёол мэдэгдэв.
Юн “Reuters”-т өгсөн ярилцлагадаа 1950-1953 оны Солонгосын дайны үед Өмнөд Солонгос улс олон улсаас тусламж авч байсантай адил түүний засгийн газар Украиныг хамгаалж, сэргээн босгоход туслах арга замын талаар судалж байгааг хэлжээ.
Тэрээр үргэлжлүүлэн “Хэрэв олон улсын хамтын нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдал үүсвэл, тухайлбал энгийн иргэд рүү чиглэсэн томоохон халдлага, үй олноор хөнөөх, дайны хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд бид зөвхөн хүмүүнлэгийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж зүтгэх нь хэцүү байх болно” гэж Юн хэлэв.
Сөүл Украинд зэр зэвсэг нийлүүлэхийн эсрэг байр сууринаасаа ухарч, анх удаа цэргийн тусламж үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нь энэ юм.
Өмнөд Солонгос улс нь Украинд зэвсэг нийлүүлэх барууны орнуудын шахалтыг үл харгалзан, Орост үйл ажиллагаа явуулдаг өөрийн компаниуд болон Москва Хойд Солонгост нөлөөлөх вий гэсэн болгоомжлолын үүднээс Оростой сөргөлдөхөөс зайлсхийсээр ирсэн.
Тэрээр цааш нь “Олон улсын болон дотоодын хуулийн дагуу хууль бусаар халдлагад өртсөн улс орныг хамгаалах, сэргээн босгох ажлыг дэмжихэд ямар ч хязгаарлалт байхгүй гэдэгт би итгэж байна. Гэсэн хэдий ч дайнд оролцож буй талуудтай харилцах харилцаа, дайны талбарт болж буй үйл явдлыг харгалзан бид хамгийн тохиромжтой арга хэмжээг авах болно” гэж хэлсэн байна.
Юн нь ирэх долоо хоногт Вашингтонд айлчилж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Уулзалтын үеэр холбоотнууд Хойд Солонгосын аюул заналхийллийн хариуд авах арга хэмжээгээ сайжруулах талаар голчлон хэлэлцэх гэнэ.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #УКраин, #Юн Сук Ёол,