Украинд зэвсэг нийлүүлсэн аливаа тохиолдлыг Оросын эсрэг илт дайсагнасан үйлдэл гэж үзнэ хэмээн Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова пүрэв гарагт мэдэгдэв.
Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн ч зэр зэвсэг нийлүүлэхээс зайлсхийсээр ирсэн Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёол “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хэрэв Украинд энгийн иргэдийн эсрэг томоохон халдлага гарах зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрөхийн аргагүй нөхцөл байдал үүсвэл тусламжаа зөвхөн хүмүүнлэгийн хүрээнд хязгаарлахгүй“ гэж мэдэгдсэн.
Үүний хариуд “Орос улс Киевийн дэглэмийг бидний эсрэг эрлийз дайны зэвсэг болгон ашиглаж буй барууны хамтын нийгэмлэгийн эсрэг өөрийгөө хамгаалах зорилгоор цэргийн ажиллагаа явуулж байгаа. Ийм нөхцөлд бид Украинд зэвсэг нийлүүлсэн аливаа тохиолдлыг Оросын эсрэг илт дайсагнасан алхам гэж үзэх болно” гэж Захарова мэдэгджээ.
Тэрээр цааш нь “Ийм алхам нь эдгээр улс орнуудтай хийх хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Мөн холбогдох улс орнуудын аюулгүй байдлын язгуур ашиг сонирхолд хамаарах асуудлаарх Оросын байр суурийг тодорхойлоход уг шийдвэрийг харгалзан үзэх болно. Өмнөд Солонгосын хувьд энэ нь Солонгосын хойгийн асуудал байж магадгүй” гэж анхааруулсан байна.
Мөн Оросын арми иргэний дэд бүтцэд бус зөвхөн цэргийн объектуудад өндөр нарийвчлалтай цохилт өгдөг гэдгийг Захарова онцлон тэмдэглэжээ.
“Энгийн иргэд хохирсон гэх асуудлын тухайд, харамсалтай нь энэ нь Киевийн эрх мэдлийг булаан авсан хунтагийн түрэмгийллийн үр дүнд Донбассын оршин суугчдад 2014 онд тулгарсан бодит байдал юм. Энэ нь өнөөгийн хямралын гол шалтгаануудын нэг боловч Сөүл зэрэг барууны хамтын нийгэмлэг эдгээр хохирогчдыг өрөвдөн хайрлаж байгааг бид олж хараагүй” гэж хатуу мэдэгдэв.
Эх сурвалж: Tass

#Өмнөд Солонгос, #Юн Сук Ёол, #Мария Захарова,