Баасан гарагаас эхлэн Францын цагдаа нар олон нийтийг ажиглах, хилийн зурвасыг хянах зэрэг албан үүрэгтээ камераар тоноглогдсон нисгэгчгүй онгоц ашиглах эрхтэй болжээ.
Энэ шийдвэр нь Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилсан тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн томоохон жагсаал Франц даяар өрнөж буй үед тохиож байна. Мөн жил гаруйн дараа нийслэл Парис хотод 2024 оны Олимпын наадам болох юм.
Энэхүү шийдвэрийн дагуу цагдаа, гааль, цэргийнхэн хүн болон бусдын эд хөрөнгөд халдахаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн газар болж буй цуглаануудын аюулгүй байдлыг хангах, эдгээр цугларалт олон нийтийн хэв журмыг ноцтой зөрчиж болзошгүй үед нийтийн хэв журмыг сахиулах, сэргээх зорилгоор нисгэгчгүй онгоц ашиглах эрхтэй болж байгаа аж.
Түүнчлэн нисгэгчгүй онгоцыг террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнийг зохицуулах, хилийн зурвасыг хянах, хүмүүсийг аврах зэрэгт ашиглах боломжтой байна.
Эх сурвалж: Reuters

#нисгэгчгүй онгоц, #Франц, #цагдаагийн алба,