С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гурван шатны шүүхээс ял оноогоод байсан. Харин тэднийг прокурор цагаатгалаа. Энэ явдал Монголын улс төрд тодорхой доргилтыг өгч байна. "...Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн" гэдгийг шүүх, прокурорынхон өнгөрсөн жил эцэслэж шийдсэн. Харин сая "...Прокурор тэгж шийдлээ" гэсэн мэдээлэл тарснаас хойш энэ хэрэгтэй ямар нэг байдлаар холбогддог хүмүүс ээлж дараалан дуугарч эхэллээ. Бас өчигдөр С.Зориг агсны төрсөн өдөр тохиосонтой энэ бүхэн холбоотой байж болох юм. С.Эрдэнэ АН-ын тамгыг бариад Лу.Гантөмөр дээр очжээ. С.Эрдэнэ "... АН-д үүсээд байсан үйл ойлголцлыг эцэслэж, нэгдмэл нэг удирдлагатай болж, цаашид эв нэгдлээ бэхжүүлэн улс орны өмнө тулгамдаад буй олон сорилтыг хамтдаа давахаар зөвшилцлийн санамж бичгийг байгуулж байна" гэв. Харин Лу.Гантөмөр "...Өнөөдөр ардчиллын эцэг, удирдагч С.Зориг агсны төрсөн өдөр. Энэ өдөр АН-ын тамга шилжиж ирж байна. Ингээд АН бүтэн боллоо" гэсэн юм. Бас Э.Бат-Үүл мэдэгдэл гаргалаа. Тэрбээр өчигдөр твиттерт "...С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улс төрөөс хохирлоо 25 тэрбумаар үнэлж, хуулийн дагуу нэхэмжилнэ. Би ингэх эрхтэй" гэж жиргэжээ.

Мөн сайд асан Ц.Нямдорж уржигдар Төрийн ордонд хэвлэлийнхэнтэй таарч тайлбар хийсэн юм. Ц.Нямдорж "... Үнэнд гүйцэгдэнэ гэж зүйл байдаг. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн шүү дээ. Энэ асуудлыг би хөндөж яриагүй бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронд үхэх байсан. Хүнийг ингэж хэлмэгдүүлнэ гэж байж болохгүй шүү дээ. Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлөх ёстой" гэсэн юм. Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц АН-ын тугны өмнө баахан хэвлэлийнхэнтэй зогсож байгаад бараг л өчиг мэдүүлэг шахам зүйл "өгчих" шиг боллоо. Б.Хурц сүүлийн жилүүдэд АН-ыг салахгүй бараадах болсон. Хамгийн гол нь түүнийг одоогоос таван жилийн өмнө энэ хэргийг шийдэлцэж явсан хүмүүсийн нэг гэдэг юм. Тэр утгаараа ч юм уу, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосонд нэлээд сандрал, айдастай харагдсаныг хэлэх хэрэгтэй. Учир нь одоо энэ хэрэг дахин шалгагдана.

Б.Хурц "...С.Зоригийг хөнөөсөн хэргийг Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор, Б.Ариунсанг ТЕГ-ын дарга байх үед шалгаж эхэлсэн.

Дараа нь Г.Эрдэнэбат прокурор бид хоёрын үед уг хэргийг шалгах ажлыг үргэлжлүүлсэн. Хэрэгт Г.Эрдэнэбат прокурор хяналт тавьж байсан.

Уг хэргийг нууцын зэргээс гаргах хүсэлт тавьж байсан ч гаргаж өгдөггүй. Би шоронд хэвтэж байхдаа эхнэр, хүүхдээрээ хүртэл нууцын зэргээс гаргах хүсэлтийг тухайн үеийн Аюулгүйн зөвлөлийн гурван даргад тавьж байсан. "...Б.Хурц нарын хэрэг" гээд ярьдаг. Үүнийг ч нууцын зэргээс гаргачихвал бүх зүйл тодорхой болно. Бидэнд яаж ял тулгаж өгч байсан нь ил болно. Одоо хөөс арилж байна.

Хүн эрүүдэн шүүлээ гэж нийгэмд ярьж байна. Хатуухан хэлчихье. Нэг камерт хоёр хоригдол хоорондоо хэргээ яриад зодолдоод байгаа асуудал. Жинхэнэ эрүүдэн шүүлт гадуур ямар байгаа билээ.

Ц.Нямдорж гэж хүнийг сайд байхад цагдаа, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагад эрүүдэн шүүлт гэдэг юм аюултай байсан. Болж байгаа үйл явдалд Ц.Нямдорж өөрөө гарч ирж байгаагаас улс төрийн хэрэг нь тодорхой болчихлоо. Бүх юмны эхлэл ч байж магадгүй. 2017 оны аравдугаар сард Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр ээлжилж гарч ирээд "...Б.Хурцыг ажлаас нь халаад хоёр долоо хоногийн дараа хэргийн захиалагчийн зарлана гэснийг санаж байгаа байх. Бичлэгүүд нь бий. С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг тэд нараас асуух хэрэгтэй. Ц.Нямдорж өнөөдөр байгаа МАН-ын удирдлагыг шантаажилж хэргийг хэрэгсэхгүй болгуулах гэж ямар нэгэн юм руу түлхсэн байх гэж харж байна. Эрүү шүүлт хийх гэж өөрөө сандал авч ирж байсан хүн бол Ц.Нямдорж" гэлээ.

Өчигдрийн хамгийн гол үгийг С.Зориг агсны дүү С.Оюун хэлсэн юм. Тэрбээр ахынхаа хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх үеэрээ "...Өнөөдөр миний ах С.Зориг 61 нас хүрэх байсан. Бид энэ өдөр цэцэг өргөдөг. Төрсөн өдөр бүр дээр нь энэ хэргийн талаар ярьдаг. Би өөрөө гадаадад амьдарч байгаа. Цөөн хэд хоногоор Монголд ирээд байна. Өчигдөр мэдээ сонссон. Үүнийг зөв гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж бодож байна. 2016 онд анх "...Энэ хэрэг шүүх рүү явах болсон" гээд хэргийн материалтай танилцаж байсан. Шүүх хурал дээр ч "...Итгэл үнэмшилгүй байна" гэдгээ анхнаасаа хэлж байсан. Тухайн үед хэргийн бүх материалыг төрийн нууцад аваад, шүүх хурал хаалттай болж байсан учраас гэр бүлийн зүгээс оролцоогүй.

Эргэлзэж байгаагаа хэлж байсан. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хүртэл "...Энэ хэргийг нууцаас гаргах ёстой" гэж удаа дараа шаардаж байсан. Харамсалтай нь гурван шатны шүүхээр яваад энэ хүмүүс шоронд орсон нь хэлмэгдсэн гэж боддог. Нэгдүгээрт, энэ хэргийг нууцаас гаргах ажлыг бүрэн хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаарт, ний нуугүй хэлэхэд энэ хэргийг илрүүлж чадахгүй олон жил явлаа. Захиалагчийг нь, гүйцэтгэгчийг нь. Сүүлдээ гэр бүлийнхэн нь тэр хүмүүсийг нь олдоггүй юм гэхэд өөр хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж санаа зовж байна. Ийм л юм хэлмээр байна.

 Хэрэв буруу илрүүлээд энэ хэрэг хаагдсан бол жинхэнэ эзэд нь олдохгүй. Тэгээд дарагдуулах байсан ч юм уу гэсэн хардлага сэрдлэг үлдэнэ шүү дээ. Дахин хэлэхэд, бидний хувьд насан туршдаа гомдолтой байна. "...Илрээсэй" гэж дотроо маш их хүсдэг. Сүүлдээ "...Илэрдэггүй юм гэхэд битгий хүн хэлмэгдүүлээсэй" гэж боддог болсон. Шүүх,  прокурор цаашдаа энэ хэргийг илрүүлэхийн төлөө явах ёстой. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш. Улс төрийн зүтгэлтэн, ардчиллын лидер байсан хүн. Ийм том толбо ардчиллын түүхэнд үлдэх ёсгүй" гэв.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 80 (7065)

#онцолсон, #С.Зориг,