Украины арми Херсон муж дахь Оросын армийн хяналтад байдаг Днепр мөрний зүүн эрэг рүү урагшилж, тэнд байрлалаа тогтоосон тухай АНУ-ын Дайны судалгааны хүрээлэн Оросын цэргийн суртал ухуулагчдаас иш татан мэдээлжээ.

Үүнийг хүлээгдэж байсан Украины сөрөг довтолгооны нэг хэсэг байж магадгүй гэж барууны шинжээчид үзэж байна.

Өнгөрсөн оны сүүлээр Украины сөрөг довтолгооны үеэр Оросын хүчин мужийн төв Херсон хот болон Днепр мөрний баруун эргээс цэргээ татаж, зүүн эрэг рүү шилжүүлсэн юм.

Украины өмнөд хэсгийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Наталья Хуменюкаас дээрх мэдээллийн талаар асуухад тэрээр цэргийн ажиллагааны талаар тодорхой зүйлсийг задруулах боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Харин дээрх мэдээний дараа дайсан баруун эргийн Херсон, Берислав хотуудад довтолгоогоо эрчимжүүлсэн гэв. Түүний хэлснээр энгийн иргэд шархдаж, сургуулийн барилгыг оролцуулаад 30 орчим барилга нурсан байна.

Тэрээр мөн аюулгүй байдлыг хангахын тулд чимээгүй байж, ажиллагааны талаар мэдээлэл тараахгүй байхыг хэвлэлд уриалжээ.

Дайн судлалын хүрээлэнгийн Оросын цэргийн суртал ухуулагчдаас иш татан мэдээлснээр Украины армийн цэргүүд Днепр мөрний зүүн эрэгт Олешки хотын ойролцоо байрлалаа тогтоосноос гадна тогтвортой хангамжийн шугамаа баталгаажуулж, ойролцоох Дачи тосгонд ойртсон байж магадгүй гэв.

Харин Кремлиэс томилогдсон Херсон мужийн захирагч украин цэргүүд голын зүүн эрэгт байр сууриа тогтоосон гэх мэдээллийг үгүйсгэжээ.

Владимир Сальдо “Telegram”-аар Оросын арми бүс нутгийг “бүрэн” хяналтдаа байлгаж байгааг мэдэгдсэн бөгөөд Дайн судлалын хүрээлэнгийн хавсаргасан зургуудыг Украины хорлон сүйтгэгчдийн Днепр мөрний зүүн эргээс ухрахаасаа өмнө дарсан зураг байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

Хэрэв Украин хаврын сөрөг довтолгоогоо эхлүүлбэл Антоновскийн гүүрийг чөлөөлөх нь гол зорилго нь байх болно гэж шинжээчид таамаглаж байна. Үүний тулд Днепр мөрнийг гатлах шаардлагатай юм.

Эх сурвалж: Al Jazeera

#Днепр, #УКраин, #Херсон,