Хятадын технологийн аварга "ByteDance" компанийн "TikTok" аппликейшн АНУ даяар хоригт өртөх эрсдэлтэй байгаа энэ үед тус компани өөр нэг сошиал медиа аппликейшнийг Америкийн зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

“Instagram” болон “Pinterest”-ийг хослуулсан “Lemon8” аппликейшн нь анх 2020 оны эхээр Японд нээлтээ хийж байсан бол сүүлийн үед эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг, гоо сайханд чиглэсэн уг аппликейшн нь АНУ-д маш хурдан хэрэглэгчдийг татаж байна.

“Data.ai” аналитик фирмийн мэдээлснээр “Lemon8” нь сүүлийн 30 хоногт АНУ-д 693 байраар ахиж, хамгийн их татагдсан амьдралын хэв маягтай холбоотой аппуудын хоёр дугаарт бичигджээ. Араас нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн “Zillow” болон “Pinterest” бичигдсэн байна.

“Apptopia”-ийн мэдээлснээр “Lemon8” нь нээлтээ хийснээсээ хойш дэлхий даяар 17 сая удаа татагджээ.

Стратегийн болон олон улсын судалгааны төвийн ахлах зөвлөх Гленн Герстеллийн хэлснээр “Lemon8”-д хэрэглэгддэг зарим алгоритмууд нь “TikTok”-той төстэй, зарим тохиолдолд яг адилхан учраас “TikTok”-той адил хэрэглэгчдийг маш ихээр татаж чаддаг байна.

АНУ-ын хууль тогтоогчид “TikTok”-ийн Хятад эзэнтэй толгой компани болох “ByteDance”-ийг аппликейшнд эзэмшиж буй хувиасаа татгалзах шаардлагатай гэж үзэж, өнгөрсөн сард “ТікТок”-ийн гүйцэтгэх захирал Шоу 3и Чюг Конгрессын сонсголд оруулсан.

Энэ үед “ByteDance” шинэ аппликейшнээ сурталчилж байгаа нь бизнесийн стратеги байж болох ч “Lemon8”, “ByteDance” болон “ТікТок” нь АНУ-ын зохицуулагчдын анхаарлын төвд байсаар байх болно гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: CNBC

#TikTok, #Bytedance, #Lemon8,