Мягмар гарагт Оросын Гадаад хэргийн сайд Сергей В.Лавров тус улсад хоригдож буй АНУ-ын хоёр иргэн Пол Уилан болон “The Wall Street” сэтгүүлийн сурвалжлагч Эван Гершкович нарыг ялтан солилцох журмаар солилцох боломжтой талаар мэдэгджээ.
Лавров НҮБ-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр ял сонссон Америк, Оросын иргэдийн асуудлыг хэлэлцэх суваг 2021 онд АНУ-ын Ерөнхийлөгч Байден, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар Женевт уулзах үед бий болсон тухай дурдсан байна. Тухайн үед Лавров тус сувагт "сэтгүүлчдийг оролцуулах" заалт байхгүй гэж мэдэгдэж байв.
Харин өчигдөр болсон НҮБ-ын чуулганы үеэр Лавров Гершковичийг ялтан солилцох журмаар солилцох боломжтойг хэлжээ. Гэсэн ч "Энэ нь олон нийтийн шинж чанартай ажил биш бөгөөд ил тод байх нь зөвхөн үйл явцыг улам хүндрүүлнэ" гээд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Америкийн хэд хэдэн иргэн Орост янз бүрийн гэмт хэргээр хорих ял эдэлж байгаа ч Уилан, Гершкович нар нь төрийн нууцад хамаарах материал хүлээн авч байгаад баригдсан болохыг тэрээр онцлон тэмдэглэжээ.
Гершковичийг буруутгах нотлох баримтыг Оросын талаас хараахан ил болгоогүй байгаа. АНУ-ын Тэнгисийн явган цэрэг асан Уиланы хувьд түүнийг Оросын аюулгүй байдлын ажилтнуудын нууц жагсаалт бүхий флашийг Оросын иргэнээс хүлээн авсных нь дараа саатуулсан байдаг. Байдены засаг захиргаа энэ хоёр хүнийг хилсээр гүтгэгдсэн гэж ангилсан нь улс төрийн хоригдолтой адил тодорхойлолт юм.
Мөн Лавров Орос улс "сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш" гэсэн хэллэгтэй санал нийлдэггүй болохыг хэлжээ.
Гершковичийг гуравдугаар сарын 29-нд Екатеринбург хотод саатуулж, дөрөвдүгээр сарын 7-нд тагнуул хийсэн хэрэгт албан ёсоор буруутгасан. Тэрээр одоо Москвагийн Лефортово шоронд хоригдож байна.
Уилан 2018 оны арванхоёрдугаар сард баривчлагдсан бөгөөд түүнд шүүхээс 16 жилийн хорих ял оноосон.
Эх сурвалж: The New York Times

#АНУ, #ОРос, #Эван Гершкович,