Лхагва гарагт Кремль Европын хоёр төрийн өмчит аж ахуйн нэгжийн өмчийг түр хяналтдаа авсныхаа дараа барууны илүү олон хөрөнгийг хурааж авах боломжтой гэж мэдэгдэв.
Орост цахилгаан станц ажиллуулдаг Финландын “Fortum” болон Германы “Uniper” компанийн Орос дахь хөрөнгийг Москвагийн мэдэлд шилжүүлэх зарлигт Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт гарын үсэг зурсан. Гэхдээ энэ алхмыг буцаах боломжтой гэдгийг Орос тодорхой хэлсэн.
“Их долоо”-ийн бүлэг Орос руу хийх экспортод бараг бүхэлд нь хориг тавих талаар хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэлд Москва ихэд дургүйцэж байгаа бол Оросын байлдааны чадавхыг хязгаарлахын тулд хориг арга хэмжээг чангатгахыг олон улс уриалж байна.
Үүний зэрэгцээ, Европын холбоо Оросын царцаасан хөрөнгийг Украиныг сэргээн босгоход ашиглах талаар хэлэлцэж байна. Герман өнгөрсөн онд Оросын эрчим хүчний аварга “Газпром”-ын салбарыг улсын мэдэлд шилжүүлсэн.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэхүү тогтоол нь найрсаг бус улс орнуудын түрэмгий үйлдлийн хариу. Энэ санаачилга нь барууны засгийн газрууд Оросын компаниудын гадаад дахь хөрөнгөд хандах хандлагыг илэрхийлж байгаа” гэж мэдэгдэв.
Путиний зарлигт “өмчийн асуудлыг хөндөөгүй бөгөөд өмчлөгчдийг нь өмч хөрөнгөнөөс нь салгахгүй. Учир нь гаднаас томилсон удирдлага нь түр зуурынх бөгөөд зөвхөн анхны эзэмшигч нь удирдлагын шийдвэр гаргах эрхгүй болсон гэсэн үг” гэж Песков тайлбарлажээ.
Түүний хэлснээр “Тогтоолын гол зорилго нь Оросын хөрөнгийг хилийн чанадад хууль бусаар булаан авсантай холбогдуулан харилцан арга хэмжээ авах боломжтой нөхөн олговрын санг бүрдүүлэх явдал” аж.
Түүнчлэн Песков Оросын эрчим хүчний салбарын тогтвортой үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой хөрөнгөд гадны менежментийг нэвтрүүлж байгааг тэмдэглээд, энэ жагсаалтыг өргөжүүлэх боломжтой талаар хэлсэн байна.
Москвагийн энэ алхам нь Оросоос гаргахыг оролдож буй барууны компаниудын толгойны өвчин болж, эрчим хүчний төсөл, банкнуудад хувь нийлүүлсэн компаниуд илүү хатуу гарцтай тулгараад байна.
Эх сурвалж: Reuters

#Дмитрий Песков, #ОРос,