БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй 2022 оны хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш анх удаа утсаар ярьсны дараа мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд бүх талуудтай хэлэлцээр хийхээр Украин руу төлөөлөгчдөө илгээхээр болжээ.

Хятадын төрийн хэвлэлд мэдээлснээр Ши лхагва гарагт Зеленьскийтэй утсаар ярих үеэрээ энэ саналыг тавьж, аль болох хурдан гал зогсоохын тулд энхийн хэлэлцээр байгуулахад туслахыг санал болгосон байна.

Мөн Ши “Бээжин галыг нөгөө талаас нь харахгүй, гал дээр тос нэмэхгүй, хямралыг ашиг олохын төлөө ашиглахгүй” гээд, Хятад улс мөргөлдөөнд төвийг сахисан байр сууриа хадгална гэж амлажээ.

Түүнчлэн Ши Украины удирдагчид “Хэлэлцээр бол цорын ганц боломжит гарц” гэж хэлсэн тухай төрийн хэвлэл мэдээлсэн байна.

Ши “Цөмийн дайнд ялагч байхгүй. Цөмийн асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох талууд тайван, хүлээцтэй байж, өөрсдийн болон бүх хүн төрөлхтний ирээдүй, хувь заяанд үнэн сэтгэлээсээ анхаарч, хямралыг хамтран зохицуулж, хянах ёстой” гэж нэмж хэлжээ.

Тэрээр мөргөлдөөнийг тайлбарлахдаа “дайн” гэсэн нэр томьёо хэрэглэхээс татгалзаж, “Украины хямрал” гэж хэлсэн болохыг албан ёсны мэдэгдэлд дурдсан байна.

Хятадын албаны хүний хэлснээр Бээжин энхийн хэлэлцээр эхлүүлэх зорилгоор Украинаас гадна өөр бусад улс руу төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: The Guardian

#УКраин, #ХЯтад, #ши жиньпин,