Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын “Lee Physics” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд болон “Lee Physics” ХХК-ийн захирал Ли Кванг Вон тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Талууд агаар, орчны бохирдлыг шийдэх эко түлшний технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон юм.

Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд НЗДТГ болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын 200,000 айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах, түгээх, тээвэрлэх, борлуулах, нөөцлөх үйл ажиллагааг зохион байгуулан, бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж буй.

Цаашид шахмал түлшний үйлдвэрлэлд гадаадын орнуудын туршлагаас суралцах, эко түлшний технологи нэвтрүүлэх, байгальд орчинд ээлтэй болгох тал дээр анхаарал хандуулж байгаатай холбоотойгоор уг уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй 2021 оны есдүгээр сард хийсэн дээд хэмжээний цахим уулзалтын үеэр манай хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирсон билээ. Иймд бид цаашид БНСУ-ын хотуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч, нэн ялангуяа байгаль орчны салбарт хамтран ажиллахыг эрмэлзэж байна” хэмээлээ.

“Lee Physics” ХХК-ийн захирал Ли Кванг Вон “Манай компанийн үйлдвэрлэдэг эко түлшний ургамлын гаралтай уусмал нь 90 хувийн ус, таван хувийн нарс модны ханд, таван хувийн далайн замгийн ханднаас бүрддэг бөгөөд нүүрсэнд шүршиж хэрэглэдэг технологи юм. Бид энэхүү технологио Монголд туршиж үзэхэд үр дүн сайтай байгаа” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс тус технологи үр дүн сайтай байвал дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

#агаарын бохирдол,