Пүрэв гарагт Иран Оманы буланд олон улсын усанд Маршаллын арлуудын далбаатай нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг барьцаалсныг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв.

Оманы буланд Маршаллын арлуудын далбаатай нефть тээвэрлэгч хөлөг онгоц Ираны завьтай мөргөлдөж, багийн хэд хэдэн гишүүн шархадсаны дараа тээвэрлэгч онгоцыг хураан авснаа Ираны арми мэдэгджээ.

“Усан онгоц завьтай мөргөлдсөний улмаас завины багийн хоёр гишүүн сураггүй алга болж, хэд хэдэн хүн шархадсан” гэж Ираны армийн мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний мэдээлснээр хөлөг онгоц “Advantage Sweet” нэртэй, “Suezmax” хэмжээтэй түүхий нефть тээвэрлэгч байсан байна. Газрын тосны томоохон “Chevron” компани онгоцыг түрээсэлсэн байсан бөгөөд хамгийн сүүлд Кувейтээс хөдөлсөн байжээ.

Дэлхийн түүхий газрын тос, нефтийн бүтээгдэхүүний тавны нэг орчим хувь нь Иран, Оман хоёрын хооронд орших Ормузын хоолойгоор дамждаг.

Бүртгэлийн дагуу “Advantage Sweet” нь Ормузын хоолойгоор дамжин, АНУ-ын Мексикийн булангийн Хьюстон боомтыг зорьж байжээ.

Иран сүүлийн хоёр жилийн хугацаанд Ойрх Дорнодод наад зах нь таван худалдааны хөлөг онгоцыг хууль бусаар хураан авсан.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин “Иран хөлөг онгоцнуудыг үргэлжлүүлэн дарамталж, бүс нутгийн усан дахь навигацийн эрхэнд хөндлөнгөөс оролцож байгаа нь далайн аюулгүй байдал болон дэлхийн эдийн засагт заналхийлж байна” гэж хатуу анхааруулжээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний мэдэгдсэнээр онгоцыг “IRIN” буюу Ираны тэнгисийн цэргийн хүчин хураан авсан байна.

Далайн аюулгүй байдлын "Dryad" компанийн Мунро Андерсоны хэлснээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын анхны нисгэгчгүй хөлөг онгоц бүс нутгаар дайран өнгөрсний хариуд Иран хөлөг онгоцыг дур зоргоороо саатуулсан байж магадгүй. Эсвэл АНУ “IRGC” буюу элит Хувьсгалт харуулуудтай холбоотой хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авсны хариу байж магадгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#иран, #газрын тос тээвэрлэгч, #Advantage Sweet,