Ватикан Орос, Украины хоорондох мөргөлдөөнийг зогсоож, энхийн хэлэлцээр байгуулах нууж ажиллагаанд оролцож байгааг Ромын Пап лам Францис ням гарагт дэлгээд, Орос эсвэл Оросын эзлэгдсэн газар нутагт хүчээр аваачсан украин хүүхдүүдийг эх орон руу нь буцаахад туслахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Пап лам Унгарт гурван өдрийн айлчлал хийснийхээ дараа гэртээ харих замдаа сэтгүүлчдэд хандан “Ажил одоо эхэлсэн ч нийтэд ил болгох хараахан болоогүй байна. Олон нийтэд ил болох үед би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэж хэлсэн байна.
"Суваг нээх замаар энх тайвныг үргэлж бий болгодог гэж би боддог. Хэзээ ч хаах замаар энх тайванд хүрч чадахгүй. ... Гэхдээ энэ амаргүй."
Ромын пап мөн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан болон Будапешт дэх Оросын үнэн алдартны сүмийн төлөөлөгч Метрополитан (хамба) Хиларион нартай Украины нөхцөл байдлын талаар ярилцсан тухайгаа хэлжээ.
“Эдгээр уулзалтууд дээр бид зөвхөн Улаан малгайтын тухай яриагүй. Бид энэ бүх зүйлийн талаар ярьсан. Хүн бүр энх тайванд хүрэх замыг сонирхож байна” гэж тэрээр хэлсэн байна.
2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу түрэмгийлснээс хойш Пап лам бараг долоо хоног бүр энх тайвныг уриалж, Киев, Москвагийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан.
Өнгөрсөн пүрэв гарагт Украины Ерөнхий сайд Денис Шмихал Ватиканд пап ламтай уулзаж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн дэвшүүлсэн “энх тайвны томьёолол”-ын талаар ярилцжээ.
Шмихал энэ үеэр мөн украин хүүхдүүдийг эх оронд нь буцаахын тулд тусламж хүссэн байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Москва Украинд цөмрөн орсноос хойш 19,500 орчим хүүхдийг Орос эсвэл Орост эзлэгдсэн Крым руу албадан гаргасан гэж Киев үзэж байгаа юм.
Францис Ариун Сэнтий үүнийг хийхэд бэлэн байгааг хэлээд, “боломжтой бүхнийг хийнэ” гэдгээ амлажээ.
Пап лам нь наймдугаар сард олон улсын залуучуудын хуралд оролцохоор Лиссабон руу, дараа нь Марсель болон Монгол руу аялахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Reuters

#Ромын пап лам, #УКраин, #Ватикан, #энхийн хэлэлцээр,