Гуравдугаар сард Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах тушаал гаргасны дараа Өмнөд Африкийн эрх баригчид түүнийг наймдугаар сард Гаутенгт зохион байгуулагдах БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирэхэд нь баривчлахаас өөр аргагүй болжээ.

Өмнөд Африк, Хятад, Энэтхэг, Бразилийн удирдагчдын хамт дээд хэмжээний уулзалтад оролцох нь Путиний хувьд чухал дипломат эргэлт болохоос гадна Украинд цэргээ оруулах тушаал өгснөөс хойших анхны гадаад айлчлал нь болох юм.

Ерөнхийлөгч Сирил Рамапосагийн байгуулсан засгийн газрын тусгай комисс Путинийг Өмнөд Африкийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд түүнийг баривчлахаас өөр аргагүй гэж дүгнэсэн тухай тус улсын “Sunday Times” сонин засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Өмнөд Африк нь ОУЭШ-ийн үндсэн баримт бичиг болох Ромын дүрмийг соёрхон баталсан тул дайны гэмт хэрэгтнүүдийг баривчлах зэрэг шийдвэрүүдийг нь дагаж мөрдөх үүрэгтэй юм.

Засгийн газрын нэгэн албан тушаалтан “Sunday Times” сонинд “Путинийг баривчлахгүй байх ямар ч арга бидэнд байхгүй. Хэрэв тэр энд ирвэл бид түүнийг албадан саатуулах болно” гэж ярьжээ.

Эх сурвалжийн хэлснээр засгийн газар нь Кремльтэй хэлэлцээр хийсээр байгаа аж.

Дөрөвдүгээр сарын сүүлчээр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Мэдээж бид Өмнөд Африкт болох дээд хэмжээний уулзалтад оролцоно. Мэдээж үүний өмнө Өмнөд Африктай хоёр талын харилцаа холбоо тогтооно, бид тэдний байр суурийг тодорхой болгоно” гэж мэдэгдсэн байна.

Хуулийн хүрээнд Өмнөд Африкийн эрх баригчдад ямар ч сонголт байхгүй. Хэрэв Путинийг баривчлахгүй бол энэ нь олон улсын хууль төдийгүй Өмнөд Африкийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болох юм.

Эх сурвалж: The Moscow Times

#Владимир Путин, #Өмнөд Африк, #Брикс,