Чеченийн тэргүүн Рамзан Кадыров Оросын “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа “дарлагдаж буй ард түмэн”-ийг хамгаалахын тулд дэлхийн хаана ч тулалдаж чадах хувийн арми байгуулахаар төлөвлөж байгаагаа дурджээ.
Өмнө нь хөлсний цэргийн хүчин байгуулахаас татгалзаж байсан Кадыров нь сүүлийн үед хувийн арми байгуулах талаар бодож байгаагаа ярьсан байна. Ингэснээр тэд өөр улсууд руу аялж, өөрсдийгөө хамгийн ардчилсан улс гэдэг улс орнуудын дарлалд өртөж буй хүмүүсийг хамгаалж чадна гэж тайлбарлав.
Кадыров хувийн армидаа дэлхийн өнцөг булан бүрээс хүн элсүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн ч боломжит гишүүд нь мөнгөний төлөө бус, дэг журмын төлөө тэмцдэг эх орончид байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэв.
Кадыров анх хоёрдугаар сард хувийн арми байгуулах төлөвлөгөөнийхөө талаар ярьж, Оросын “Вагнер” бүлэглэлийн ашиг тусыг магтаж, хэзээ нэгэн цагт өөрийн “хайртай ах”, хөлсний бүлэглэлийн үндэслэгч Евгений Пригожинтэй өрсөлдөнө гэдгээ амласан байна.
Өнгөрсөн жил Оросын Украин дахь “тусгай ажиллагаа” ганхахад Кадыров, Пригожин нар Оросын армийн дээд албан тушаалтнуудыг байнга шүүмжилж байв. Гэсэн ч энэ оны эхээр Пригожин болон Батлан хамгаалах яамны хоорондын зөрчил хурцдаж эхлэхэд Кадыров шүүмжлэлдээ илүү болгоомжтой хандах болсон юм.
Эх сурвалж: The Moscow Times

#Рамзан Кадыров, #хувийн арми,