Өнгөрсөн шөнө Украины хоёр нисгэгчгүй онгоц Кремлийн ордонд халдлага үйлдэхээр завдсаныг Кремль мэдэгдэв.
Кремлийн мэдээлснээр Оросын тусгай албаныхан цахим радар ашиглан нисгэгчгүй онгоцнуудыг идэвхгүй болгосон байна.
Тухайн үед Путин Кремльд байгаагүй бөгөөд барилгад ямар нэгэн материаллаг хохирол учраагүй болохыг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
Москвагийн төв хэсгийн дээгүүр утаа гарч буй бичлэг Оросын олон нийтийн сүлжээгээр цацагдсан байна.
Украины тал одоогоор энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Кремль мэдэгдэлдээ “Өнгөрсөн шөнө Киевийн дэглэм Оросын Ерөнхийлөгчийн өргөө рүү нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгөхийг завдсан” гэж дурджээ.
Мөн энэ үйл явдлыг Ялалтын баярын өмнө буюу тавдугаар сарын 9-ний цэргийн жагсаалын өмнө Ерөнхийлөгч Владимир Путиний “амь насанд халдах оролдлого, төлөвлөсөн террорист ажиллагаа” гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн шаардлагатай гэж үзвэл “хаана ч, хэзээ ч хариу арга хэмжээ авах эрхтэй” гэж мэдэгдэв.
Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #Кремль, #УКраин,