Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский өөрийн улсыг Кремлийн ордонд нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн гэх мэдээллийг үгүйсгэжээ.

Тэрээр Финландад айлчлах үеэрээ “Бид Путин болон Москва руу дайраагүй. Бид нутаг дэвсгэр дээрээ тулалдаж байна. Бид өөрсдийн хотуудаа хамгаалж байна” гэж хэлсэн байна.

Оросын Ерөнхийлөгчийн тамгын газар Кремльд халдахаар завдсан хоёр нисгэгчгүй онгоцыг устгасан тухай өчигдөр мэдэгдсэн. Мөн шаардлагатай гэж үзвэл хариу арга хэмжээ авна гэдгээ анхааруулсан билээ.

Кремлийн зүгээс үүнийг "урьдчилан төлөвлөсөн террорист ажиллагаа, ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлого" гэж үзэж байна.

Албаны хүний мэдэгдсэнээр хамгаалалтын албаныхан хоёр нисгэгчгүй онгоцыг цахим радар ашиглан идэвхгүй болгосон бөгөөд энэ үед Ерөнхийлөгч Путин цогцолборт байгаагүй аж.

Гэвч Украины тал болсон явдлыг нутаг дэвсгэрт нь томоохон халдлага үйлдэх Оросын ээлжит нэг шалтаг гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк энэ үйл явдал нь Орос улс Украинд “том хэмжээний террорист өдөөн хатгалга бэлтгэж байгааг илтгэж байна” гэж мэдэгджээ.

Москва руу довтлох нь Украины хувьд ямар ч утгагүй боловч Орост энгийн иргэдийн объектод цохилт өгч байгаагаа зөвтгөхөд тусална гэж нэмж хэлсэн байна.

Мөн Подоляк Оросын нутаг дэвсгэрийн дээгүүр нисэж буй аливаа нисгэгчгүй онгоц нь "орон нутгийн эсэргүүцлийн хүчний партизаны үйл ажиллагаа"-тай холбоотой гэж хэлжээ.

Ярилцлагынхаа төгсгөлд “Орост ямар нэг зүйл болж байна, гэхдээ Украины нисгэгчгүй онгоцнууд Кремлийн дээгүүр нисээгүй нь гарцаагүй” гэж хэлсэн байна.

Энэ үеэр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен АНУ Оросын мэдэгдэлд маш болгоомжтой хандаж байгааг мэдэгдэв.

АНУ-ын Батлан хамгаалах яамны дэд сайдын туслах, Тагнуулын төв газрын ажилтан асан Мик Малрой хэрэв уг хэргийн талаарх олон нийтэд өгсөн мэдээлэл үнэн бол Украин Ерөнхийлөгч Путиний хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, тухайн үед Москвад байгаагүй гэдгийг нь мэдэх байсан. Тиймээс Путинийг алах оролдлого биш гэж үзэж байгаагаа “BBC”-д ярьжээ.

“Энэ нь Оросын ард түмэн хаана ч байсан халдлагад өртөж болно. Мөн Украинд эхлүүлсэн дайн эцэстээ Орост, бүр нийслэлд ч ирж магадгүй гэдгийг харуулах гэсэн оролдлого.”

Эсрэгээрээ Орос улс энэ үйлд явдлыг Ерөнхийлөгч Зеленьскийг онилох шалтаг болгон ашиглаж магадгүй гэж Малрой хэлэв.

Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #Володимир Зеленьский, #Кремль, #УКраин,