Лхагва гарагт Иран улс Персийн булангийн усанд явж байсан өөр нэг газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг хураан авчээ.

Бахрейнд төвтэй АНУ-ын Тэнгисийн цэргийн тавдугаар флотын мэдээлснээр Ираны Исламын хувьсгалын харуулын корпус (IRGCN) Панамын далбаатай нефть тээвэрлэх “Niovi” хөлөг онгоцыг өглөөний 6:20 цагт Ормузын хоолойгоор дайран өнгөрч байхад нь саатуулсан байна.

Тегераны прокурор газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг нэхэмжлэгчийн гомдлын дагуу шүүхийн шийдвэрээр хураан авсан гэж мэдэгджээ. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн пүрэв гарагт Иран улс мөн Оманы булангаас "Advantage Sweet" нэртэй нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг хураан авсан. Ираны эрх баригчид хөлөг онгоцыг Бандар Аббас хотод байлгаж байгааг Маршаллын арлуудын бүртгэлийн газар мягмар гарагт мэдэгдэв.

Далайн аюулгүй байдлын “Ambrey” фирмийн үзэж байгаагаар “Advantage Sweet”-ийг хураан авсан нь саяхан Маршаллын арлуудад “Suez Rajan” хөлөг онгоцны тээвэрлэж явсан газрын тосыг АНУ-ын шүүхийн шийдвэрээр хураан авсантай холбоотой байж магадгүй байна.

Лхагва гарагт хураан авсан "Niovi" нефть тээвэрлэгч хөлөг онгоц Дубайгаас АНЭУ-ын Фужайра боомт руу явж байжээ. Энэ үед “IRGCN”-ийн завинууд хөлөг онгоцыг Ираны усан хил рүү чиглэлээ өөрчлөхийг албадсан гэж Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв.

Олон улсын далайн байгууллагын мэдээлснээр тээвэрлэгчийг “Grand Financing” компани эзэмшдэг бөгөөд хөлөг онгоцыг Грект төвтэй “Smart Tankers” компани удирддаг байна.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ведант Пател Байдены засаг захиргаа болон олон улсын хамтын нийгэмлэг Иран болон түүний Тэнгисийн цэргийн хүчинд хандан хөлөг онгоцнууд болон тэдний багийнхныг суллахыг уриалж байгааг мэдэгджээ.

Мөн Иран улс “олон улсын усан дахь навигацийн эрхэнд хөндлөнгөөс оролцож байгаа нь олон улсын хууль тогтоомжид харшилж, бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд халдсан үйлдэл юм” хэмээн анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters

#иран, #Niovi, #газрын тос тээвэрлэгч, #Персийн булан,