“Eli Lilly” компани донанемаб гэх альцхаймерийн эхэн үед хэрэглэдэг эм бүтээсэн нь өвчний явцыг гуравны нэгээр удаашруулж байгаа нь тогтоогджээ.
Донанемаб нь өвчнийг удаашруулдаг болох нь батлагдсан леканемабтай адилхан зарчмаар ажилладаг байна.
Аль аль нь эсрэгбие боловч эдгээр нь вирус бус, харин “бета амилоид” гэж нэрлэгддэг наалдамхай бодисыг тархинаас цэвэрлэх зорилготой. Амилоид гэгч нь тархины эс хоорондын зайд хуримтлагдаж, өвөрмөц товруу үүсгэдэг бөгөөд энэ нь альцхаймерийн гол шинж тэмдгүүдийн нэг юм.
Их Британийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын үндэсний эмнэлгийн танин мэдэхүйн эмгэг судлалын клиникийн удирдагч, доктор Кэт Муммери "Бид Альцхаймер өвчний эмчилгээг олохын тулд олон арван жил зарцуулсан. Эцэст нь альцхаймертэй хүний өвчнийг хөнгөвчлөх, дэмжих гэхээсээ илүү урт хугацаанд өвчнийг эмчлэх боломжтой цаг үе рүү орж байна” гэж “BBC”-д ярьжээ.
“Eli Lilly”-ийн туршилтад альцхаймер өвчний эхний шатанд байгаа 1,734 хүн оролцсон байна.
Эдгээр хүмүүсийн тархин дахь өвөрмөц товруу арилах хүртэл донанемабыг сар бүр судсаар тарьсан бөгөөд өвчний явц дунджаар 29% -иар удааширч, зарим тохиолдолд 35% -иар буурсан үр дүн үзүүлжээ.
Эмийг хэрэглэсэн хүмүүс мөн одоо болж буй үйл явдлын талаар ярилцах, машин жолоодох, дуртай зүйлээ хийх зэргээр өдөр тутмын амьдралынхаа ихэнх хэсгийг хадгалж үлдсэн байна.
Гэсэн хэдий ч өвчтөнүүдийн гуравны нэгд нь нийтлэг тархины хаван үүсжээ. Энэ нь ихэвчлэн хөнгөн буюу шинж тэмдэггүй байсан бол 1.6%-д нь аюултай тархины хаван үүсгэж, хоёр хүн нас барж, өөр нэг хүн тархины хавангийн дараа нас баржээ.
“Eli Lilly”-ийн мэдрэл судлалын судалгаа, хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч, доктор Марк Минтун “Бид донанемабын үзүүлж болох эмнэлзүйн үр өгөөжид урамшиж байна. Гэсэн ч эрүүл мэндийг доройтуулж, үхэлд хүргэдэг олон өвчнийг эмчлэх үр дүнтэй аргуудын нэгэн адил ноцтой, амь насанд аюул учруулж болзошгүй эрсдэл байсаар байна” гэж хэлэв.
Тус компани донанемабыг эмнэлэгт хэрэглэх боломжтой болгохын тулд зөвшөөрөл авах ажлаа ойрын саруудад эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ нь жил хүрэхгүй хугацаанд үр нөлөө нь батлагдсан альцхаймерт зориулсан хоёр дахь эм юм.
Тархин дахь амилоидыг онилох замаар өвчний явцыг удаашруулдаг хоёр эмтэй болсон явдал нь олон арван жилийн нөр их хөдөлмөр, олон удаагийн бүтэлгүйтлийн дараа эрдэмтэд зөв чиглэлд явж байгаа гэдэгтээ улам бүр итгэлтэй боллоо.
Гэсэн ч эдгээр эмүүд нь зөвхөн өвчний эхний үе шатанд буюу тархи хэт их гэмтэхээс өмнө үйлчилдэг. Мөн үр нөлөө нь батлагдсан леканемабын нэг хүний зардал жилд 21,000 фунтийг давдаг байна.
Эх сурвалж: BBC

#Их Британи, #Eli Lilly, #Альцхаймер өвчин, #Донанемаб,