Европын стартап “Destinus” Франкфуртаас Сидней хүртэл 16 мянган километр замыг 4 цаг гаруйн дотор туулах чадвартай хэт авиан зорчигч тээврийн нисэх онгоцны төсөл дээр ажиллаж байна.
“Destinus”-ийн хэрэгжүүлж буй төсөл нь устөрөгчөөр ажилладаг дуунаас тав дахин хурдтай онгоц бөгөөд нислэгийн үргэлжлэх хугацааг одоогийн арилжааны нислэгээс дөрөв дахин багасгах боломжтой байна.
Швейцарьт төвтэй, Испани, Франц, Германд тархсан 120 орчим ажилтантай “Destinus” нь 2021 онд байгуулагдсан боловч хурдацтай амжилтад хүрчээ. Компани эхний хоёр загварынхаа туршилтын нислэгийг амжилттай хийсэн бол одоо устөрөгчөөр ажилладаг “Destinus 3” нэртэй гурав дахь загварынхаа туршилтыг оны эцэс гэхэд хийхээр төлөвлөж байна.
“Destinus 3” нь өмнөх загваруудтай адил 10 метрийн урт боловч 10 дахин хүнд, 20 дахин илүү нарийн төвөгтэй бүтэц, хөдөлгүүрийн системтэй байх гэнэ.
Тус компани 2030 он гэхэд 25 суудалтай жижиг оврын нисэх онгоцыг арилжааны зориулалтаар ашиглаж эхэлнэ гэж найдаж байгаа бөгөөд энэ нь бизнес ангиллын үйлчлүүлэгчдэд бүрэн чиглэсэн байх аж.
Харин 2040-өөд он гэхэд олон ангилал бүхий бүрэн өргөтгөсөн хувилбараа гаргахаар төлөвлөсөн байна. Тэр үед устөрөгчийн үнэ одоогийнхоос мэдэгдэхүйц буурч, ингэснээр хэт холын зайн нислэгийн үнийг эрс бууруулна гэж найдаж байгааг компанийн бизнес хөгжлийн менежер Мартина Лёфквист “CNN”-д ярьжээ.
Эх сурвалж: CNN

#Destinus, #хэт авиан нисэх онгоц,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555