Орос, Украины төлөөлөгчид Украин улсад үргэлжилж буй мөргөлдөөнийг намжаах, энх тайвныг тогтоох зорилгоор хэлэлцээр хийж дууслаа.

Талууд ойрын өдрүүдэд болох хоёр дахь шатны яриа хэлэлцээрийн өмнө нийслэл хотууд руугаа буцаж, зөвлөлдөх болно гэж “Reuter” агентлаг Беларусийн "Белта" агентлагаас иш татан мэдээлэв.

Даваа гарагт болсон уг хэлэлцээрийн өмнө мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэнэ гэсэн хүлээлт тийм ч их байгаагүй.

Украин гал зогсоож, Оросыг цэргээ татахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн бол Кремль байр сууриа зарлахгүй гэж мэдэгджээ. Оросын төлөөлөгчид хоёр талын ашиг сонирхолд нийцсэн шийдвэрт хүрэх талаар ярилцсан байна.

Эх сурвалж: BBC

#шуурхай, #Дайн, #ОРос, #ОХУ, #УКраин, #Хэлэлцээ, #хэлэлцээр,