-Банкны салбарын нийт актив 2.3 хувиар нэмэгдэж ДНБ-ийн хэмжээнд ойртлоо-

Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм" судалгааг танилцууллаа. Энэ үеэр "Төрийн санхүүжилтэд чанаргүйдэл гаарсан, чанаргүй зээлийг барагдуулах тогтолцоо бүрэн ялзарсан" гэсэн юм.

Банкны салбарын үзүүлэлт 2021 онд харьцангуй тогтвортой, өсөлттэй байжээ. Банкны салбарын нийт актив 2.3 хувиар нэмэгдэж ДНБ-ийн хэмжээнд ойртлоо. IPO хийхээр төлөвлөж буй системийн таван том банкны хувьд, 2021 оны байдлаар, санхүүгийн үзүүлэлтүүд нь харьцангуй сайн, зээл өсөлттэй, чанар нь сайжирсан, эх үүсвэр болон өөрийн хөрөнгө өсөлттэй гарчээ.

Салбарын хэмжээнд 2021 онд “10 их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд репо санхүүжилт, ажлын байрыг дэмжих 3 хувийн хөнгөлөлттэй зээл, ипотекийн зээл олголттой холбоотойгоор зээл 21 хувиар өссөн байна. Ялангуяа ажлын байрыг дэмжих хөнгөлөлттэй зээлийг банкууд өөрийн санхүүжилтээр олгож буй нь эдийн засагт эм болж буй. Үүнээс гадна зээлийн хүү бууруулах бодлого хэрэгжсэнээр зээлийн хүү түүхэн доод түвшинд буюу сарын 1.19 хувьд хүрсэн нь зорилтот түвшинд ойртож байгаа юм.

Гэрэл зургийг MPA.mn

“Цар тахлын тухай хуулийн хүрээнд иргэд, ААН-үүдийн зээлийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд одооноос зохицуулалтын орчин цар тахлын өмнөх хуучин байдалд эргээд шилжиж байна. Үүний зэрэгцээ төрийн зээллэгт чанаргүйдэл гаарсан, чанаргүй зээлийг барагдуулах тогтолцоо нь бүрэн ялзарсан” гэж Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар хэллээ.

Энэ байдлыг Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй 2020” тайланд онцолжээ. Тухайлбал, Монгол Улс зээл олгох боломж, нөхцөлөөрөө дэлхийн 190 орноос 25 дугаарт бичигдэж байхад зээл, авлага барагдуулах үзүүлэлтээр 150-д орж байна. Зээл, авлага барагдуулахад 4 жилийн хугацаа зарцуулж, зээл олгогч энэ хугацаанд авлагынхаа 15 хувийг шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхэд зарж, эцэст нь ердөө 18,3 хувийг нь л төлүүлж чаддаг байна. Гэтэл бизнес эрхлэхэд хамгийн таатай улсад тооцогдож буй Финляндад зээл, авлага барагдуулахад 9 сарын хугацаа зарцуулдаг, шүүхээр маргаан шийдвэрлүүлэх зардал нь манай улсаас 7 дахин бага, авлагынхаа 90 орчим хувийг төлүүлж чадаж байна.

Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг бодлогын түвшинд тохируулга хийж, эрсдэлийг бууруулах хэрэгтэй

2021 онд эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай гарлаа. Оны эхнээс уул уурхайн салбар сэргэж эхэлсэн ч урд хөршийн хил гаалийн хязгаарлалт, тээвэр ложистикийн хүндрэлээс үүдэлтэй аж үйлдвэр, барилгын салбарт хүндрэл бий болсон нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлахад нөлөөлжээ. Мөн дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт, Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан тээвэр, ложистикийн хүндрэлээс үүдэлтэй хэрэглээний үнэ өссөн. Мөн өнгөрсөн оны 2 дугаар хагаст манай улсын ихэнх аймгуудад малын гоц халдварт өвчин бүртгэгдсэн нь дотоодын мах, хүнсний үнийг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.

2022 онд эдийн засаг сэргэхээр байгаа боловч цар тахлаас үүдэлтэй гадаад худалдаан дээр үүссэн гацаа, Орос-Украйны хурцадмал байдлаас үүдэлтэй хориг арга хэмжээ зэрэг нь тодорхой бус байдлыг ихээр нэмэгдүүлж байна. Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засгийн орчин нэлээд хүндэрсэн. Үүний нөлөөгөөр өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлт муудах, мөн цар тахлын үед авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүд эргээд хэвийн болох зэргээс шалтгаалж ирэх жилүүдэд санхүүгийн секторт сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Тиймээс эдийн засагт үүсээд буй хүндрэлүүдийг бодлогын түвшинд шийдэх, тохируулга хийх нь үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэдгийг Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Л.Бумчимэг онцоллоо.

#онцолсон, #live, #банкны холбоо,