Олон улсын паралимпын хороо (ОУПХ) Украины дайнд оролцсон Орос, Беларусийн тамирчдыг өвлийн паралимпын наадамд оролцох эрхийг нь хасжээ.

Баасан гарагт эхлэх тус наадамд Орос, Беларусийн тамирчдыг өнгө, далбаа болон бусад үндэсний бэлгэ тэмдгийг хассан байдлаар оролцохыг зөвшөөрч байгаагаа ОУПХ мэдэгдсэнээс хойш 24 цаг хүрэхгүй хугацааны дараа ийнхүү шийдвэрээ өөрчилж байна.

ОУПХ-ын Ерөнхийлөгч Эндрю Парсонс лхагва гарагт Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр анхны шийдвэрээ зарлахдаа Украины ард түмнийг өрөвдөж байгаа боловч байгууллагын дүрэм, хуулийн арга хэмжээнээс эмээж ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдэж байв. Харин тэрбээр шийдвэрээ өөрчилсөн тухайгаа зарлахдаа “Сүүлийн 12 цагийн дотор олон гишүүд бидэнтэй холбогдсон. Хэрэв бид шийдвэрээ эргэж харахгүй бол энэ нь ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй гэж хэлсэн” гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Дайн, #ОРос, #ОХУ, #Паралимп, #УКраин,