Гаалийн ерөнхий газрын дэргэдэх “Эрэлч нохойн сургалтын төв” нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвөөс "МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ" гардаж авлаа.
Тус төвөөс төгсөн гарч буй мэргэжлийн эрэлч нохой сургагч нарт олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээг олгох юм. Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд Эрэлч нохойн сургалтын шинэ байрыг байгуулж байна.
Энэхүү шинэ төв нь өндөр ур чадвартай эрэлч нохдыг бэлтгэх хэрэгслүүдээр иж бүрэн тоноглогдох бөгөөд албаны нохой сургах чиглэлээр мэргэжлийн түвшинг тогтоож сертификат олгоно.
Мөн үйл ажиллагаандаа албаны эрэлч нохой ашигладаг бусад төрийн байгууллагын албан хаагчдыг эрэлч нохойн хамтаар төрөлжүүлсэн сургалтуудад хамруулж мэргэшүүлэх боломж бүрдсэн байна.

#ГЕГ, #мэргэжлийн албаны нохой сургагчийг бэлтгэх эрхтэй боллоо,