Монголд шударгаар бизнес эрхлэх боломж бий юу?! Энэ бол асуулт биш асуудал юм. Манай бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид угаасаа тааруухан, амь өрссөн орчинд үйл ажиллагаа явуулдаг. Дээрээс нь сүүлийн хоёр жилд COVID-19-өөс болж олон аж ахуйн нэгж хаалгаа барьж дампуурлаа.

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд яг энэ асуудлыг онцгойлон авч үзэж байна. Гэхдээ үүний үр дүн ердөө өнөөдөртөө гарч, өргөс авсан юм шиг эрүүл, саруул болчих нь юу л бол доо.

Харин энэ үйл ажиллагаа өрсөлдөөний шударга байдлыг хангах, төр дэх хувийн эрх ашгийг таслан зогсоохоос эхлэх ёстой.

Тухайлбал, эрүүл мэндийн салбар дахь “Сетунари” ХХК, түүний хамаарал бүхий “Бонавита” лабораторийн сүлжээний талаар хууль хяналтын байгууллага, тэр дундаа АТГ, ЭЦА анхаарал хандуулах цаг болсон байна.

Учир нь “Сетунари” ХХК-ийн эрүүл мэндийн салбарын тендер, төслүүдийн санхүүжилт, лабораторийн үйл ажиллагааг монополь, хууль бус, бусад компанийг хавчин гадуурхах замаар “хуурайлдаг” тухай хэдэн жилийн өмнөөс ярьсан. Өнөөдөр ч хэвээрээ байна.

“Сетунари” ХХК /РД: 5189845/ нь 2008 оны нэгдүгээр сарын 3-нд Германы “хөрөнгө оруулагч”-ийн тусламжтайгаар байгуулагдсан. Хаяг нь “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, 23, “Юу Би Эйч” центрийн тавдугаар давхарт” гэж байв. Захирал Дуламсүрэнгийн Энхтуяа байсан. Олон жил энэ хэвээр явж байгаад 2021 оны аравдугаар сарын 11-нд бүртгэлдээ өөрчлөлт оруулжээ.

Ингээд гүйцэтгэх захирлаар Товуудоржийн Мөнхбаясгаланг, хаягаа Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо,Чагдаржавын гудамж дахь ХД-24 тоот” болгож өөрчилжээ. Энэ компани Бясалгал иогийн дамжаа хичээллүүлэх, гадаад худалдаа, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж , ханган нийлүүлэх, импортлох , Гадаад худалдаа эрхлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэх, импортлох гэсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компани тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай холбоотой байсан гэдгийг олон эх сурвалж мэдээлдэг юм. “Сетунари” ХХК 2008 оны нэгдүгээр сард байгуулагдаж, есдүгээр сард нь С.Ламбаа Эрүүл мэндийн сайдаар томилогдсон байдаг. Энэ цаг хугацаа тохиолдол байж болох авч, С.Ламбааг 2012 оны хоёрдугаар сард Эрүүл мэндийн сайдаас буух үед “Сетунари” эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хамгийн том нийлүүлэгч болж чадсан байв.

Ядахад бас нэг сонин холбоос байдаг нь ЭМЯ, Цус сэлбэлт судлалын үндэсний төвд насаараа ажилласан гэх С.Ламбаагийн гэргий “Сетунари” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан мэдээлэл бас байдаг.

С.Ламбааг сүүлд 2016 онд дахин яамандаа ирээд “Сетунари”-д онцгой анхаарал тавьж байсан гэдэг. Тухайлбал, “Сетунари” ХХК нь 2016 оноос ЭМСХХ-5 /Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр/ төслийн гол түнш болж эхэлсэн. Тэр үед А.Мөнхтайван энэхүү ЭМСХХ төслийн зохицуулагчаар томилогдсон байдаг. Энэ хүний талаар болон “Сетунари”, ЭМСХХ төслийн “түншлэл”-ийн талаар удалгүй дэлгэрэнгүй хүргэх болно.

Мөн Цус сэлбэлтийн үндэсний төвд эмнэлгийн бус тавилга нийлүүлэх 700 гаруй сая төгрөгийн тендерийг 2016 оны есдүгээр сарын 14-нд зарлажээ. Уг тендерт “Арена мед” ХХК, “Гялс төв” ХХК, “Лайф троник” ХХК болон Австрийн “Вамед”, манай “Сетунари” ХХК-ийн түншлэл оролцсон байдаг. Гэвч тендерийн баримт бичигт зөвхөн Австрийн “Вамед”, “Сетунари” ХХК-ийн түншлэл л хангахаар шалгуур нөхцөл тавьсан байжээ. Ингээд энэ тендер шударга явагдахгүй нь тодорхой болж гомдол гарах нөхцөл үүссэн байна. Уг гомдол Эрүүл мэндийн яам, Сангийн яам, ЭЦГ, ШӨХТГ-т ирсэн. Ингэснээр тухайн үед тендерийн шалгаруулалтыг зогсоож, дахин зарлахаар шийдэж байлаа.

Өдгөө С.Ламбаа улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцохоо больсон. Гэсэн ч “Сетунари”, “Боновита” компанийн үйл ажиллагаа улам өргөжиж дээр дурдсанчлан эрүүл мэндийн салбарын тендер, төслүүдийн санхүүжилт, лабораторийн үйл ажиллагааг монополь, хууль бус, бусад компанийг хавчин гадуурхах замаар авсаар байгаа ажээ. Ийм гомдлууд тасрахгүй байна. Учир нь “Сетунари” ХХК нь улс төрийн түншүүдээ “шинэчилсэн” гэх. Тус компанитай нэр холбогдсон, эрх ашгийг нь хамгаалдаг улстөрч, сайд, сайд асан, агентлагийн дарга, тэр ч бүү хэл хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд, экс алба хаагчдын нэр тодорч байна. Бид энэ талаар хүргэх болно.

Үүнээс гадна “Сетунари” нь хамгийн сүүлд 2021 оны сүүлчээр ЭМДЕГ-аас зарласан "Сумын эрүүл мэндийн төвүүдэд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх" 9.8 тэрбумын тендерийг давуу эрхтэйгээр авчээ. Хамгийн гол нь зохион байгуулагчид тендерийг нээхийн өмнөх өдөр, ажлын цаг дуусахаас 15 минутын өмнө уг тендерийн техник үзүүлэлтийг өөрчилсөн гэх ноцтой мэдээлэл байгаа юм. Энэ талаар өрсөлдөгчид нь ШӨХТГ-т хандаад нэмэр болоогүй байдаг.

Ер нь “Сетунари” ХХК-ийн талаарх баримт, мэдээлэл олон бий.

“Сетунари” нь охин компаниудтай. “Транс континентал” ХХК /РД:6103405/ -ийн хувьцааг эзэмшдэг. Тус компанийг 2016 оны есдүгээр сарын 1-нд байгуулсан. Авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Хаяг нь Улаанбаатар, Баянзүрх, нэгдүгээр хороо, 12 хороолол, 21, 43 тоот. Гүйцэтгэх захирлыг нь Борхүүгийн Баасанхүү гэдэг. Өмнө нь Батхишигтийн Нямдорж байж байгаад 2021 оны аравдугаар сарын 12-нд бүртгэлдээ өөрчлөлт оруулсан. “Сетунари” нь бас “Анлимитед интеллиженс” ХХК/РД: 6103383/-ийн хувьцааг эзэмшдэг. 2016 оны есдүгээр сарын 1-нд байгуулсан. Улаанбаатар, Баянзүрх, нэгдүгээр хороо, 12 хороолол, 21, 43 тоот гэсэн хаягтай. Захирал нь Дуламсүрэнгийн Энхтуяа байсан. 2021 оны аравдугаар сарын 12-ны өөрчлөлтөөр Дэмбэрэлийн Ариунзаяаг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн. “Анлимитед интеллиженс” ХХК нь Зар, сурталчилгаа хийх, Бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, Бизнес, маркетингийн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Түүнчлэн “Сетунари” нь “Магнуссентурион констракшн” ХХК /РД:5934273/-ийн хувьцааг эзэмшдэг. 2015 оны хоёрдугаар сарын 15-нд байгуулсан. Улаанбаатар, Сүхбаатар, нэгдүгээр хороо, UBH центр таван давхар гэсэн хаягтай. Гүйцэтгэх захирлаар нь Ванганжилийн Гантулга ажилладаг. Тус компани Өргөх байгууламж угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээ, Барилга угсралтын ажил, Гадаад худалдаа, 0.4-10кВ-н цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ, Интерьер, экстрьер, дизайн хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин - 2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 49 (6781)

"Өдрийн сонин" - 2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 43 (6916)

"Өнөөдөр" сонин - 2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 046 (7348)

#онцолсон, #атг, #ЭЦА,