Орос, Украины Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Дмитрий Кулеба нарын Туркт хийсэн уулзалт өндөрлөсөн бөгөөд ямар нэг үр дүнд хүрээгүй байна.
Үүний дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Кулеба гал зогсоох хэлэлцээрт ахиц дэвшил гараагүй, Лавров нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Мариупольд хүмүүнлэгийн коридор байгуулах амлалт өгөөгүй гэж мэдэгджээ.
Түүнчлэн дипломат арга хэмжээнд бэлэн байгаа ч дайныг эхлүүлсэн улс дайныг зогсоогоогүй тохиолдолд Украин бууж өгөхгүй, өөрсдийгөө хамгаалахад бэлэн гэж хэлсэн байна.
Мөн ийм форматаар дахин уулзахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ Лавров хэвлэлийн бага хурал дээр Украинд саналаа танилцуулж, хүмүүнлэгийн асуудлаар ярилцсанаа мэдэгдээд Орос улс Украины аюулгүй байдлын баталгааг хэлэлцэхэд бэлэн гэж хэлэв.
Орос улс дахин хэзээ ч баруунаас хараат байх гэж оролдохгүй гэж хатуу мэдэгдсэн ба Оросын өмчийн эрхийг барууныхан дарсан, гэхдээ хямралыг даван туулах болно гэж хэлэв.
Түүнчлэн Владимир Путин Володимир Зеленскийтэй тодорхой асуудлаар хэлэлцэхээс татгалзахгүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Дайн, #ОРос, #Орос Улс, #ОХУ, #УКраин,