Унгарын парламент пүрэв гарагт эрх баригч Фидес намын хууль тогтоогч Каталин Новакийг тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонголоо.
44 настай Новак нь Фидес намын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд орон сууцны татаас, төрөөс олгосон орон сууцны зээл, татварын хөнгөлөлт зэрэг дундаж давхаргын эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг хариуцдаг гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд байв.
Парламентын веб сайтад бичсэнээр Новак 137 санал авч, сөрөг хүчний нэр дэвшигч Питер Рона 51 санал авчээ. Новак Фидесийн намын өөр нэг зүтгэлтэн Янош Адерыг залгамжлах юм.
Одоогийн ерөнхий сайд, Фидес намын Орбан нь 2010 оноос хойш засгийн эрхийг барьж байгаа бөгөөд ерөнхийлөгчөөр сонгогдсон Новак нь Орбаныг дэмжигч гэдгээрээ танигдсан.
Төрийн мэдээллийн “MTI” агентлагийн мэдээлснээр Новак анхны гадаад аяллаа Польшийн нийслэл Варшаваас эхэлнэ гэжээ. Польшийн үндсэрхэг үзэлтэй Хууль ба Шударга ёс нам нь Орбаны Европын гол холбоотнуудын нэг юм.
Мөн Новак Оросын Украин дахь түрэмгийллийг буруушаасан Орбаны мэдэгдлийг дэмжсэн байна.
Арван хоёрдугаар сард “index.hu” мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа Новак Орбаны эрх мэдлийг сунгах гол хэрэгсэл гэсэн мэдэгдлийг няцаасан юм.
“Намайг энэ албан тушаалд зүгээр л утсан хүүхэлдэй болно гэж бодож байгаа хүмүүс хувь хүний хувьд биш, харин эмэгтэйчүүдийг ерөнхийд нь гутааж байна. Тэд эмэгтэй хүн бие даасан шийдвэр гаргах чадвартай төрийн түшээ байж чадна гэдэгт итгэдэггүй” гэж Новак хэлсэн байна.
Орбан сүүлийн жилүүдэд дотоодын дэмжлэгийг авахын тулд консерватив улс төрийн хөтөлбөрийг баталж, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэлмэгдүүлэх, Европын холбоотой зөрчилдөхөд хүргэсэн ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлжээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #унгар, #Унгар Улс,