Хойд Солонгос шинэ тив алгасах баллистик пуужин (ICBM) туршсан гэж АНУ үзэж байгаа бөгөөд Байдены засаг захиргаа тус улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах гэж байна.
Пхеньян саяхан хоёр удаа пуужин харвасан нь эцсийн дүндээ сансарт хиймэл дагуул хөөргөх зорилготой гэж мэдэгдэж байв.
Харин Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Дүн шинжилгээ хийсний үндсэн дээр АНУ-ын засгийн газар эдгээр пуужингуудыг БНАСАУ-ын хөгжүүлж буй шинэ ‘ICBM’ системтэй холбоотой гэж дүгнэсэн” гэж мэдэгдэв.
Туршилтанд хамруулсан “ICBM”-ийг анх 2020 оны аравдугаар сарын аравны өдөр Ажилчдын намын жагсаалд, дараа нь жилийн дараа батлан хамгаалахын үзэсгэлэнд толилуулсан гэж АНУ үзэж байна.
АНУ нь үнэлгээ хийхдээ Япон, Өмнөд Солонгостой хамтарсан бөгөөд дүгнэлтээ НҮБ зэрэг бусад холбоотон, түншүүдтэйгээ хуваалцана гэж АНУ-ын өндөр албан тушаалтан мэдэгдэв.
Шинэ туршилтуудтай холбоотойгоор АНУ-ын арми тус бүс нутагт хяналт шалгалт, тагнуулын мэдээлэл цуглуулах ажлаа эрчимжүүлсэн ба зэвсгийн хөтөлбөртөө ашиглаж болох дэвшилтэт технологид нэвтрэх Хойд Солонгосын эрхийг хязгаарлах зорилгоор баасан гарагт шинэ хориг арга хэмжээ зарлах гэж байна.
Эх сурвалж: The Guardian

#пуужин, #Тив алгасах пуужин, #Хойд солонгос,