Ням гарагт Британийн кино, телевизийн урлагийн академийн 75 дахь удаагийн шагнал гардуулах ёслол боллоо. Тус арга хэмжээ нь өнгөрсөн жил цар тахлын улмаас виртуал хэлбэрээр зохион байгуулагдсан бол энэ жил Лондонгийн “Royal Albert Hall”-д болсон байна.

Шагнал гардуулах ёслолын шилдэг киноны төрөлд “Netflix”-ийн “The Power of the Dog” тэргүүлж, дээд шагналыг хүртжээ. Тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Бенедикт Камбербэтч улаан хивсний ёслолын үеэр Украины ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, энгэртээ Украины туг бүхий тэмдэг зүүжээ. Мөн Их Британи Украины дүрвэгсдийг хүлээж авна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

“The Power of the Dog” киноны найруулагч Жэйн Кэмпион мөн шилдэг найруулагчаар шалгарчээ.

Британийн кино, телевизийн урлагийн академийн 75 дахь удаагийн ёслолын ажиллагааг Австралийн жүжигчин Ребел Вилсон хөтлөн явуулсан бөгөөд тэрээр арга хэмжээний дундуур Оросын Украин дахь түрэмгийллийг хэдэнтээ дурдсан байна.

Вилсон сүүлийн 12 сарын хугацаанд нас барсан кино урлагийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлснийхээ дараа “Мөн бид Украины мөргөлдөөнд нэрвэгдсэн ард түмэнд хүндэтгэл үзүүлж байна” гэжээ. Түүнчлэн дохионы хэлний талаар ярихдаа дунд хуруугаа гарган “Путинд зориулж байна” гэж хэлжээ.

Шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн Стивен Грэхэм цэнхэр, шар өнгийн зангиа зүүсэн байсан бөгөөд Украины ард түмнийг дэмжиж байгаагаа харуулахыг хүссэн гэжээ.

Британийн кино, телевизийн урлагийн академийн дарга Кришненду Мажумдар ёслолын ажиллагааны өмнө “Мөргөлдөөн, хүмүүнлэгийн хямралыг зоригтойгоор мэдээлж, баримтжуулж байгаа Украины дахь сэтгүүлчид, кино бүтээгчдэд маш их талархаж байна, тэдний ихэнх нь ‘BAFTA’-ийн гишүүд юм” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

#“BAFTA”-ийн шагнал гардуулах ёслол, #В.В.Путин, #жүжигчин Ребел Вилсон,