Пүрэв гарагт Хойд Солонгос тив алгасагч баллистик пуужингийн (ICBM) хамгийн том туршилтаа хийсэн гэж Өмнөд Солонгос болон Японы армиуд мэдэгдэв. Энэ нь АНУ-д цөмийн цохилт өгөх чадвартай зэвсгийн хөгжүүлэлтэд Хойд Солонгос томоохон ахиц гаргасныг илтгэж байгаа юм.

Японы эрх баригчдын мэдээлснээр “шинэ төрлийн” “ICBM” хөөргөх газраасаа 6,000 км-ийн өндөрт 71 минут ниссэн бөгөөд 1,100 км туулсан байна. Пуужин 15:44 цагт Японы хойд хэсгийн Аомори мужаас баруун тийш 170 км-ын зайд Японы эдийн засгийн онцгой бүсэд газардсан гэж эргийн хамгаалалт мэдэгдэв.

Харин Өмнөд Солонгосын штабын дарга нарын нэгдсэн хороо пуужин 6200 км-ийн өндрийг авч, 1080 км зам туулсан гэж мэдэгджээ.

2017 онд Хойд Солонгос “Hwasong-17” пуужинг хөөргөсөн ба пуужин 53 минутын турш нисэхдээ 4475 км-ийн өндрийг авч, 950 км-ийн зайг туулсан юм.

Албаны хүмүүс пүрэв гарагийн туршилтанд ямар төрлийн “ICBM” ашигласан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч АНУ болон Өмнөд Солонгосын албаны хүмүүс Хойд Солонгос хамгийн том “ICBM” болох “Hwasong-17” пуужингаа туршихаар бэлтгэж байгаа тухай саяхан анхааруулсан.

Шинжээчдийн үзэж байгаагаар "Hwasong-17" нь "Hwasong-15"-аас илүү том юм. Тус пуужинг анх 2020 оны 10-р сард ил гаргасан бол дараа нь 2021 оны 10-р сард хоёр дахь удаагаа олон нийтэд дэлгэж байв.

Эх сурвалж: Reuters

#пуужин, #тив алгасагч баллистик пуужин, #Хойд солонгос,