АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан Байдены гэр бүл болон түүний хүү Хантер Байдены зүүн Европын олигархуудтай хийсэн наймааны талаар мэдээллийг ил болгохыг уриалав.

Трамп “Just the News” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Хантер Байдены Оростой холбоотой хэлцлийн талаар дурдаж “Путин үүний хариултыг мэдэх байх гэж би бодож байна. Путин мэдээллийг ил болгох ёстой. Бид хариултыг нь мэдэх хэрэгтэй” гэж хэлжээ.

Трамп Москва хотын даргын эхнэр байсан Оросын олигарх Елена Батурина арван жилийн өмнө Ерөнхийлөгч Жо Байдены хүүгийн хамтран үүсгэн байгуулсан компанид 3.5 сая доллар өгсөн тухай 2020 оны Сенатын тайлангаас иш татсан бөгөөд одоог хүртэл ямар шалтгаанаар мөнгө өгсөн нь тодорхойгүй хэвээр байгааг онцолсон байна.

“Яагаад Москвагийн захирагчийн эхнэр Байдены гэр бүлд 3.5 сая доллар өгсөн байх вэ? Одоо Путин хариулахад бэлэн байгаа болов уу гэж би бодож байна. Путин мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж Трамп хэлэв.

Тангарагтны дээд шүүх Хантер Байдены бизнесийн харилцааг татварын зөрчил, гадаадын лоббитой холбоотой асуудал, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж байна.

Эх сурвалж: CNN

#Дональд Трамп, #Хантер Байден,