Даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Орос улс Украины зүүн хэсэгт олон арван мянган цэрэг байрлуулахаар төлөвлөж байх магадлалтай гэж мэдэгджээ.

Салливан Цагаан ордноос мэдэгдэл хийхдээ “Одоогийн байдлаар Орос улс Украины ихэнх нутаг дэвсгэрийг онилохоос илүүтэй Украины зүүн хэсэг болон өмнөд хэсэгт анхаарлаа төвлөрүүлэхийн тулд зорилгоо өөрчилж байгаа гэж бид үзэж байна” гэж хэлжээ.

“Зорилго нь бүс нутаг дахь Украины хүчийг бүсэлж, дарах явдал байж магадгүй. Тиймээс Орос улс ахиц гаргасан хэмээн сурталчлах, мөн өмнөх бүтэлгүйтлээ далдлахын тулд ямар ч тактик ашиглаж болно” гэж анхааруулав.

Салливаны хэлснээр Оросын цэргүүд Украины цэргүүдээс илүү олон тул дараагийн үе шат сунжирч магадгүй байна. Мөн тэрээр Орос улс 2014 онд өөртөө нэгтгэсэн Крым руу урсах усны урсгалыг хянахын тулд Херсон хотыг эзлэх оролдлого хийж магадгүй бөгөөд Кремль Украины бусад хэсгүүдээр дахин агаар, пуужингийн цохилт өгөх төлөвтэй байна гэж хэлэв.

Түүнчлэн Салливан Байдены засаг захиргаа ойрын өдрүүдэд Украинд дахин цэргийн тусламж үзүүлэх тухай зарлана гэж мэдэгдсэн байна. Мөн Оросын эрчим хүчний эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах талаар Европын холбоотнуудтай хэлэлцээр хийхээр төлөвлөж байгааг дурджээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Дайн, #ОХУ, #УКраин,