Ерөнхийлөгч Жо Байден болон тэргүүн хатагтай нар ач охин Наомидаа зориулан Цагаан ордонд хуримын хүлээн авалт зохион байгуулах гэж байна.

28 настай Байдены ууган ач болон түүний сүйт залуу 24 настай Питер Нил нар амьдралынхаа хамгийн онцгой мөчийг АНУ-ын хамгийн онцгой газарт тэмдэглэх болсондоо “өвөө, эмээ хоёртоо туйлын их баярлаж байгаа” гэж тэргүүн хатагтай мэдэгдэв.

Хантер Байден, Кэтлин Бүл нарын охин, Колумбын хуулийн сургуулийг төгссөн Наоми Байден есдүгээр сард Пенсильваны их сургуулийн хуулийн ангийн оюутан Нилтэй сүй тавьсан тухайгаа зарласан юм.

Тэдний хуримын хүлээн авалт 11-р сард болох бөгөөд Наоми Цагаан ордонд хуримын хүлээн авалтаа хийсэн тав дахь сүйт бүсгүй болох гэж байна. Түүний өмнө 2008 онд Ерөнхийлөгч асан Жорж Бушийн охин Женна Буш Хагер хуримаасаа нэг сарын дараа хүлээн авалтаа Цагаан ордонд хийж байжээ.

Харин Цагаан ордонд хурим зохион байгуулах нь илүү түгээмэл байсан бөгөөд нийт 18 хуримын ёслол зохион байгуулж байв.

Анх 1812 онд Тэргүүн хатагтай Долли Мэдисоны дүү болон Томас Тодд нарын хуримын ёслол Цагаан ордонд болж байсан бол хамгийн сүүлд 2013 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Цагаан ордны тэргүүний гэрэл зурагчин байсан Пит Соуза сүйт бүсгүй Пэтти Лизтэй Сарнайн цэцэрлэгт хүрээлэнд гэрлэжээ.

Эх сурвалж: BBC

#Байден, #Цагаан ордон,