Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Украинд айлчлах гэж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 24-нд Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Киевт айлчилж буй барууны хамгийн өндөр албан тушаалтан юм.
Тэрээр Словакийн Ерөнхий сайд Эдуард Хегер, ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Хосеп Боррел нарын хамт Польшийн зүүн өмнөд нутгаас галт тэргээр Киевийг зорьжээ.
Урсула фон дер Лейен Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцээр хийхээр төлөвлөөд байгаа юм.
Гэхдээ тэрээр түрэмгийллээс хойш Украинд айлчилж буй анхны удирдагч биш бөгөөд өнгөрсөн сард Польш, Чех, Словенийн Ерөнхий сайд нар Зеленскийтэй уулзаж Украиныг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. Мөн Европын парламентын дарга Роберта Мецола өнгөрсөн долоо хоногт Киевт айлчилсан.
Словакийн удирдагч баасан гарагийн уулзалтаар Украины Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад ЕХ-ны шинэчлэлийн багийг байгуулахад нь туслах, Украины үр тариа, тэр дундаа улаан буудайг тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, хүмүүнлэгийн тусламжийн хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг хэлэлцэнэ гэж “Twitter” хуудсандаа бичжээ.
Украины өмнөд эргийн гол боомтууд Оросын түрэмгийллийн улмаас хаагдсан тул Хятад, Турк, Египет, Индонез зэрэг орнууд руу экспорын гол нэрийн бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд хүндрэлтэй тулгараад байгаа.
Дайны өмнө үр тарианыхаа 98 хувийг Хар тэнгисээр дамжуулан экспортолдог байсан тус улс нь одоогоор төмөр замын тээвэрт найдахаас өөр аргагүй болжээ.
Гэсэн ч боловсон хүчний хомсдол болон бусад асуудлаас болж энэ долоо хоногт 1000 гаруй галт тэрэгний чиргүүл Польшийн хил дээр гацсан байна.
Эх сурвалж: BBC

#Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, #киев хот, #Украины дайн,