Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга Газрын зөрчил арилгах арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан. Тэгвэл өнөөдөр Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж эхэллээ. Буулгасан хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.
Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Ажлын хэсэг ажиллаж байна. Эхний ээлжид гаргасан судалгаагаар 1770 гаруй байршлын зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгах шаардлагатай. Хүн хүчний нөөц бололцоонд тулгуурлан ажлаа эрэмбэлэн хийж байна. Аж ахуйн нэгжүүд идэвх санаачилгатай оролцож, зарим нь хашаа, хайсаа буулгахаа илэрхийлээд байгаа. Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа хашаа, хайсаа буулгахыг аж ахуйн нэгжүүддээ уриалж байна” хэмээлээ.
Богд хааны ордон музейн газрын хэмжээ 5.7 га. Нийслэлээс өнгөрсөн жилүүдэд тус музейн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулснаар иргэд ихээр зорин ирэх болсон байна. Иргэд нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа хашааг буулгахыг дэмжиж байлаа.
Богд хааны ордон музейн менежер Д.Энхбаяр “Хашааг буулгаж байгааг дэмжиж байна. Музейн зогсоол 24 автомашины багтаамжтай. Өндөр ачааллын үед автобус их ирдэг. Гэвч хоёрхон автобус л зогсох боломжтой тул машин орж, гарахад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулдаг. Тиймээс нийслэлээс автомашины зогсоолыг тохижуулж өгөхөөр болсон” гэв.
Мөн иргэд явган болон машинаар зорчиход саад болж буй хашаа, хайс, ТҮЦ, өргөтгөл, түр гарааш, контейнер зэргийн талаарх мэдээллээ Check my service гар утасны аппликэйшн, 1800-1200 тусгай дугаар болон хорооны ажилтнаар дамжуулан өгөх боломжтой. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авна. Таны амьдарч буй газар юу хамгийн тулгамдсан асуудал вэ гэдгийг таниас илүү мэдэх хүн үгүй. Иймээс иргэдийн оролцоо хамгийн чухал юм.