1. “Дүрэм тогтоох” арга
Хүүхдийн өдөр тутам хийдэг, давтагддаг зүйлсийн дүрэм зохиож түүнийгээ мөрдөх зааварчилгааг тасралтгүй хийх юм. Тухайлбал, “Өглөө босоод нүүрээ угаагаад, шүдээ угаах. Унтахын өмнө маргааш сургуульдаа авч явах цүнхээ урьдчилаад бэлдэж тавих” гэх мэт амьдралдаа зайлшгүй баримтлах ёстой дүрмийг тогтоож тэрийгээ дасал болтол нь мөрдүүлэх нь хүүхдийн хайхрамжгүй байдлыг багасгаж чадах юм.
2. Сонсож байгаа зүйлээ анхааран түүгээр дамжуулж төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх дасгалын арга
Арга: Эхлээд ээж нь ямар нэг юм өгүүлбэр хэлж тэр өгүүлбэрийг нь хүүхэд бүгдийг дагаж хэлсэний дараа дахин өөр юм нэмж хэлнэ. Тухайлбал,
Ээж : “Эрвээхэй дэвэн дэвэн ниснэ.”
Хүүхэд: “Эрвээхэй дэвэн дэвэн ниснэ. Тэгээд тэр эрвээхэй цэцгэн дээр суужээ.”
Ээж: “Эрвээхэй дэвэн дэвэн ниснэ. Тэр эрвээхэй цэцгэн дээр суужээ. Цэцэг салхинд найган найган байна.”
Хүүхэд: “Эрвээхэй дэвэн дэвэн ниснэ. Тэр эрвээхэй цэцгэн дээр суужээ. Цэцэг салхинд найган найган байна. Эрвээхэй толгой нь эргэжээ.” Гэх зэргээр үйл явдлыг утгатайгаар дуусгахгүйг хичээх.
Үр дүн: Хүүхэд өөр хүний ярианд анхаарлаа хандуулж өөрийн хэлэх өгүүлбэрээ төлөвлөж анхаарал сайн төвлөрч, анхаарлаа хуваарилж удирдаж чаддаг болно. Мөн “Дэвхрэг шоргоолж хоёр”, “Алтан загасны үлгэр” “долоон өндөгтэй шаазгай” гэх зэрэг үлгэрүүдийг уншиж өгч, жүжигчлэн ярилцаж болно.
3. Хичээл хийх цагийг богино байлгах
Салхи шиг тогтож сууж чаддаггүй хүүхдийг сургахдаа эхлээд хичээлийн цагийг “богино” байлгах нь дээр юм. Хүүхдийн нэг удаад төвлөрч сууж чадах хугацаа нь хэр их болохыг сайн ажиглаж мэдэх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд 5 минут орчим төвлөрч чадах чадвартай гэвэл 1 удаад энэ хугацааг хэтрүүлэхгүй байх даалгавар өгөх хэрэгтэй. Энэ үед нь дэргэд нь гэр бүлийн хэн нэг хамтдаа өөрийн бичиж зурах зүйлийг ч хийнэ. Хүүхэд асуулт асуух үед хариулан дэмжиж хүүхдийн анхаарлыг өөр тийш хандуулахгүй тасралтгүй оролдох нь их чухал.
4. Зааварчилгааг илүү “нарийн, тодорхой” хэлж өгөх шаардлагатай
“Тооны бодлогоо бод” гэхээсээ илүү “Тооны хичээлээ 1- 5 хүртэл бодоод надад шалгуулаарай”, гэрээ цэвэрлээрэй гэхээс илүүтэй “Гал тогоог цэвэрлээрэй” гэх зэргээр тодорхой зааварчилгаа өгвөл хүүхэд сайн ойлгож үр дүнтэй гүйцэтгэж чадна. Ингэсээр хүүхдэд үүрэг даалгавар гүйцэтгэх дадал бий болох нь чухал.
5. Анхаарал муу хүүхдийг хичээл хийлгэх бас нэгэн өөр арга бол “тухай тухай” үед нь урамшуулах арга юм
Энэ нь хүүхдийн анхаарал суларч байгаа юм шиг санагдах үед урам өгч анхаарлыг нь эргэн татах арга юм. Жишээлбэл, хүүхэд 10 тоо бодох ёстой байтал гурвыг бодоод уйдаж магад. Энэ үед “Хөөх, миний хүү аль хэдийн гурвыг нь бодчихсон юмуу? Илүү хурдан болсон байна” зэргээр урамшууллын аргаар үргэлжлүүлэн хийх өдөөлийг өгнө.
6. Хөгжим сонсгож байгаарай
Хөгжим хүүхдийг сэдэлжүүлж, сурах үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Хүүхэд дуртай хөгжмөө сонсож, баяр хөөрийг мэдэрдэг. Доорх аялгуунаас хоёхюр, гурвыг нь сонгоод анхаарал төвлөрөлт муу, тогтвортой суудаггүй, нэг зүйлээ хийж дуусаагүй уйддаг хүүхдэдээ өдөрт бүр, тогтмол цагт 15-20' сонсгож хэвшвэл бүр илүү үр дүнтэй.
7. Хөдөлгөөн дасгал тогтмол хийх маш чухал
Өдөр бүр тогтмол 20-25 минут агаар сайтай газраар алхаж байх. 2 сарын турш 20 минутаар алхсны дараа бие бялдар, харилцааны системийн хөгжлөөс гадна тархины хөгжил 20%-аар идэвхждэг (Dr. Chuck Hillman). Амжихгүй бол гэр бүлээрээ гэртээ чөлөөт бүжгийн хэмнэлд 10' бүжээрэй.
8. Нойр хангалттай, чанартай байх
Үдэш 21:00-22:00 цагийн хооронд унтаж хэвших. Хэвшүүлж чадвал өглөөд 8:00-9:00 сэрэхэд тохиромжтой. “Нэг цагийн дутуу нойр хоёр жил юуг ч шинээр таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцдэг” гэсэн эрдэмтдийн үг бий. Хүүхдийн анхаарал төвлөрөлт, ой тогтоолтонд сайн унтуулж амрааж байх нь маш чухал нөлөө үзүүлдэг.
9. Гар утас, зурагтын хэрэглээг бага байлгах
Цахим хэрэглээг тодорхой хязгаартай, зөв хэрэглээтэй байхад чиглүүлж өгөх, асран хамгаалагчид өөрсдөө үлгэрлэх.
Мэдээлэл бэлтгэсэн:
Г. Төмөрзаяа (#Хөөрхөн_шар_шувуу сургалт, судалгааны төвийн үүсгэн байгуулагч)
Б. Мягмарсүрэн (#Хөөрхөн_шар_шувуу сургалт, судалгааны төвийн сэтгэл судлаач)