Амар муж дахь Восточный сансрын буудалд ажлын айлчлал хийж буй Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Оросын сансрын нисгэгчдэд шагнал гардуулах ёслолд оролцож үг хэлжээ.
Одоогоос 60 гаруй жилийн өмнө буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Зөвлөлтийн офицер Юрий Гагарин дэлхийд анх удаа сансарт ниссэн бөгөөд түүний амжилтыг дурсах зорилгоор Орос улс жил бүрийн энэ өдөр сансрын нисгэгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Ёслолын үеэр Путин сансрын салбарын ажилчид болон Орос, Беларусь улсын нийт иргэдэд сансрын нисэгчдийн өдрийн мэндийг хүргээд сансрын хөтөлбөрийг сэргээж байгаагаа зарлав.
Ерөнхийлөгчийн хэлснээр Орос улс дараагийн үеийн ачаа тээврийн хөлөг онгоц, цөмийн сансрын эрчим хүчний технологийг хөгжүүлэх ажлаа үргэлжлүүлэх төдийгүй сарны хөтөлбөрийг сэргээж, “Луна-25” роботжуулсан хөлгийг энэ оны гуравдугаар улиралд сарны гадаргуу дээр буулгахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдэв.
ЗХУ-ын ижил нэртэй сансрын хөтөлбөрийн үргэлжлэл болох уг төслийг сүүлийн 10 жилийн турш төлөвлөж байгаа ч удаа дараа хойшлуулсан. “Луна-25” хөлгийг анх 2016 онд, дараа нь 2018, 2021 онууд хөөргөхөөр төлөвлөж байв.
Эх сурвалж: Tass

#Луна-25, #Луна-25 сансарын хөлөг, #ОРос, #ОХУ, #Сансарын хөлөг, #Сар,