Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд нэмэлт 800 сая долларын цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр хоёрдугаар сард Оросын арми Украин руу цөмрөн орсноос хойших АНУ-ын цэргийн тусламжийн нийт хэмжээг 2.5 тэрбум долларт хүргэж байна.
Байден нэмэлт нисдэг тэрэг шилжүүлэхийг зөвшөөрснөө хэлээд Украинд өгсөн тоног төхөөрөмж нь түрэмгийллийг сөрөн зогсоход чухал ач холбогдолтой гэж мэдэгдэв.
Шинэ багцад Афганистаны засгийн газар задрахаас өмнө тус улсад өгөхөөр төлөвлөсөн байсан 11 ширэхг “Mi-17” нисдэг тэрэг багтсан байна. Түүнчлэн 18 ширхэг 155 мм-ийн гаубиц, 40,000 их бууны сум, их бууны эсрэг радар, 200 хуягт тээвэрлэгч, нэмэлт 300 ширхэг “Switchblade” нисгэгчгүй онгоц (дрон) багтжээ.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн хэлснээр гаубиц, радар зэрэг зарим цэргийн техникийг ашиглахад Украины хүчинд нэмэлт сургалт явуулна гэв.
Үүний зэрэгцээ, Европын холбоо Украины Зэвсэгт хүчинд нэмэлт 500 сая евро буюу 544 сая ам.долларын цэргийн техник хэрэгсэл олгохыг зөвшөөрсөн байна. Энэ нь Европын холбооноос Украины зэвсэгт хүчинд үзүүлэх санхүүгийн нийт тусламжийг 1.5 тэрбум еврод хүргэж байгаа юм. Шинэ тусламжаар хувийн хамгаалалтын хэрэгсэл, цэргийн хэрэгсэл, түлш, анхны тусламжийн хэрэгсэл зэргийг санхүүжүүлэх аж.
Эх сурвалж: Reuters, CNN

#онцолсон, #АНУ, #Украины дайн, #цэргийн тусламж,