-С.Амарсайхан: МИК дундаас нь хувь авдаггүй бол иргэд ипотекийн зээлийг одоогийн 6 хувиас ч бага хүүтэй авах боломжтой-
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ипотекийн зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монголын ипотекийн корпораци" ХХК иргэдийг ипотекийн зээлд зуучилснаараа дундаас нь 2-3 хувийн суутгал авч байсан" гэлээ.
Дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, гэр хорооллын төвлөрлийг багасгах, зах зээл дээр байгаа орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Засгийн газар, Монголбанк хамтран, жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2013 оны зургаадугаар сараас олгож эхэлсэн.
Тэрбээр мөн "Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийг орон сууцжуулах бодлого баримталж ирсэн. Үүндээ зориулж нийт 5.2 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудад олгосон. Зээлийн хүү 8-6 хувь болж буурсан.
Мөн зээлийн хүү найман хувь байхад Монголбанк арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэй зээл олгодог байсан. Одоо ипотекийн зээл зургаан хувийн хүүтэй байгаа. Үүнд шаардлагатай санхүүжилтийн 60 хувийг Монголбанк арилжааны банкуудад нэг хувийн хүүтэй олгож байгаа.
"Монголын ипотекийн корпораци"-ийн дийлэнх хувийг арилжааны банкууд эзэмшдэг. Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк хамтран Монголын ипотекийн корпорацийн 50-иас дээш хувийг эзэмшдэг. Хэрэв тэд санхүүжилтээ өөрсдөдөө босгосон бол зээлээ хэдэн хувиар гаргах нь өөр хэрэг. Гэтэл одоо Төв банкнаас нэг хувийн хүүтэй санхүүжилтыг зургаан хувиар олгож байгаа нь иргэдэд дарамт учруулж байна.
Монголбанкнаас санхүүжилт нь гарч арилжааны банкуудаар дамжин иргэдэд хүрдэг уг хөтөлбөрөөс “Монголын Ипотекийн корпораци” зуучилсан гэдгээрээ иргэдийн сар бүр төлдөг төлөлтөөс хувь авч байна. МИК дундаас нь хувь авдаггүй бол монголчууд ипотекийн 8 хувийн зээлийг 5-6, одоогийн 6 хувийн зээлийг 5 хувиар авах боломжтой байсан. Тиймээс энэ асуудлыг цааш нь илүү нухацтай авч үзэж, бодит үр дүнд хүртэл нь тууштай анхаарч ажиллана” гэлээ.
Хөтөлбөрийн эхний жилд буюу 2013 онд 6600 өрхөд 900 тэрбум төгрөгийн зээл олгосон бол түүнээс хойш санхүүжилт буурсаар 2020 онд 5800 өрхөд 409 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон байна. Одоогийн байдлаар Монгол Улсын 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлтэй байгаа аж.

#онцолсон, #live, #Шадар сайд С.Амарсайхан,