“Tesla”-ийн босс Илон Маск “Twitter”-ийг худалдаж авах санал тавьжээ. Тэрээр “Twitter”-ийн хувьцааг 54.20 ам.доллароор, компанийг нийтэд нь 40 тэрбум доллароор үнэлсэн байна.
Саяхан Маск “Twitter”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч гэдэг нь тодорхой болсон бөгөөд хэрэв саналыг нь хүлээж авахгүй бол “хувьцаа эзэмшигчийн хувьд байр сууриа эргэн харах болно” гэж мэдэгдсэн байна.
Компанийн 9.2 хувийг эзэмшдэг нь ил болсны дараа “Twitter”-ийн зүгээс Маскийг удирдах зөвлөлд нэгдэхийг урьсан ч тэрээр татгалзсан хариу өгсөн юм.
Маск худалдан авах саналаа өнгөрсөн амралтын өдрүүдэд “Twitter”-ийн удирдах зөвлөлд танилцуулжээ.
Маск АНУ-ын санхүүгийн зохицуулах хороонд мэдүүлэхдээ “Би ‘Twitter’-т хөрөнгө оруулалт хийсэн, учир нь энэ нь дэлхий даяар үг хэлэх эрх чөлөөний платформ байх боломжтой гэдэгт би итгэдэг бөгөөд үг хэлэх эрх чөлөө нь ардчилсан үйл ажиллагаа явуулах нийгмийн зайлшгүй шаардлага гэдэгт би итгэдэг. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалтаа хийснээс хойш би компани одоогийн байдлаараа хөгжихгүй, энэ нийгмийн зайлшгүй шаардлагад нийцэхгүй гэдгийг ойлгосон. ‘Twitter’-ийг хувийн компани болгон өөрчлөх хэрэгтэй” гэжээ.
Мөн тэрээр “’Twitter’-т ер бусын боломж бий. Би үүнийг нээх болно” гэж мэдүүлэгтээ бичсэн байна.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557