Хэнтий, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас “Байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл илэрлээ” гэх дуудлага ЗХЖШ-д иржээ.

Дуудлагын дагуу 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг дэвсгэр Тэнүүний холбоо толгойн бэлд, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын томилгоот бүлэг, 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутагт тус тус үүрэг гүйцэтгэсэн байна.

Хайгуул устгалын бүлгүүд нийт 4 нэр төрлийн 9 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлснээс сургуулийн зориулалттай 73 мм-ийн громм их бууны сум 1 ширхэг, 115 мм-ийн танкны сум 6 ширхэг, 100 мм-ийн танкны сум 1 ширхэг, тэсрүүлэгчтэй 76 мм-ийн марк тодорхойгүй 1 ширэг их бууны сум зэрэг байсан бөгөөд аймаг, орон нутгийн суурьшлын бүсэд иргэдийн амь нас, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулж болох эдгээр сум, галт хэрэгслийг цаг алдалгүй аюулгүй болгож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ гэж Тусгай хүчний цэргийн командлалаас мэдээллээ.

#онцолсон, #галт зэвсэг, #Их буу, #Сэлэнгэ, #танк, #Хэнтий,