Америкийн “Zipline” компани нисгэгчгүй онгоцоор эм, эмнэлгийн хэрэгсэл хүргэх үйлчилгээгээ Японд нээжээ.
Компани пүрэв гарагаас эхлэн Японы баруун өмнөд хэсэгт орших Кюсю арлын баруун эргийн ойролцоох Гото арлуудын эмийн сан болон эмнэлгүүдэд хүргэлтээ хийж эхэлсэн байна.
Уг үйлчилгээ тусгаарлагдсан хөдөө орон нутагт хамгийн хэрэгцээтэй ч цаашид Японы бусад хэсэг, тэр дундаа хот суурин газруудад нисгэгчгүй онгоцны үйлчилгээг нэвтрүүлж магадгүй байна.
Зургаан жилийн өмнө үүсгэн байгуулагдсан “Zipline” нь АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд “Walmart Inc.”-тэй хамтарч жижиглэн худалдааны сүлжээн дэх эм эмийн бүтээгдэхүүнээс гадна өөр бусад бараа бүтээгдэхүүн хүргэдэг байна. Мөн Гана, Руанда зэрэг улсуудад эмнэлгийн бараа хүргэж эхэлжээ.
Компани Япон дахь үйл ажиллагаагаа тус улсын шилдэг автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” корпорацын “Toyota Tsusho” групптэй хамтран явуулж байгаа аж.
“Zipline”-ийн Гүйцэтгэх захирал Келлер Ринаудо үйлчилгээ нь “Тахал өвчинтэй тэмцэх, өвчтөнийг эмчлэх, гэрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх арга барилыг бүрэн өөрчлөх боломжтой” гэж үзэж байна.
Түүний хэлснээр коронавирусийн цар тахлын үед вакцины нийлүүлэлт урьд өмнөхөөсөө илүү яаралтай хийгдэх шаардлага үүссэн бөгөөд “Zipline”-ий үйлчилгээ үүнийг даван туулахад тусална гэв. Мөн нисгэгчгүй онгоцоор цусны хангамж, инсулин, хорт хавдрын эмчилгээ зэргийг хүргэж байсан тухай дурдав.
Ринаудо робот техникийн ур чадвараараа алдартай, өндөр настан олонтой тус улсын тусгаарлагдсан бүс нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай тул энэ технологийг хүлээн авна гэдэгт итгэлтэй байснаа “AP”-д ярьсан байна.
“Zipline” компанийн мэдээлснээр утаа ялгаруулдаггүй нисгэгчгүй онгоцнууд 300 км хүртэл зам туулах чадвартай бөгөөд бусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад зардал бага гардаг гэв.
Эх сурвалж: AP

#онцолсон, #Zipline, #нисгэгчгүй онгоц,