"Элэг бүтэн Хөвсгөлчүүд" хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн 23 сумын эмнэлэг болон Мөрөн хотын өрхийн эмнэлгүүдэд алсын зайн оношилгооны Мобайл технологи нэвтрүүлж, анхан шатны лабораторийн тоног төхөөрөмжөөр хангагджээ. Хөдөөгийн алслагдсан малчныд очиж нарийн шинжилгээ хийж, нийслэлийн 3 дахь шатлалын эмнэлгүүдтэй шууд харьцах боломжийг бий болгосон нь энэ аж.

May be an image of indoor and hospital

Өнгөрсөн онд 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мөрөн суманд Хавдрын эрт илрүүлгийн төвийн барилгыг ашиглалтад оруулж, 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 6 төрлийн хавдрыг илрүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Ингээд сумандаа анхан шатны шинжилгээ, оношилгоог хийгээд шаардлагатай тохиолдолд аймгийн эрүүл мэндийг дэмжих төвд хандана. Энэ төв эрсдэлтэй гэж үзсэн иргэдийг гуравдугаар шатны эмнэлэгт шилжүүлнэ.

No photo description available.

Хөвсгөл аймагт 2020 онд хорт хавдрын шинэ тохиолдол 270 бүртгэгдсэн байдаг. Тэдний 70 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Тиймээс орон нутагт эрт илрүүлгийн төвийг байгуулах нь нэн тэргүүний ажил болоод байжээ.

#онцолсон, #Хөвсгөл аймаг, #Хөвсгөл аймагт ХАВДРААС урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн төв нээгдлээ,