Цэргийн засаглалтай Мьянмарын шүүх удирдагч асан Аун Сан Су Чиг авлигын хэрэгт буруутай гэж үзжээ. Түүнийг сонгогчдыг хууран мэхэлсэн зэрэг олон эрүүгийн хэрэгт буруутгасан байна.
Нобелийн шагналт 76 настай Су Чи нь 2021 оны хоёрдугаар сард болсон цэргийн эргэлтээс хойш гэрийн хорионд байгаа юм. Тэрээр түүнд тулгаж буй хэргүүдийг няцааж, хүний эрхийн байгууллагууд шүүх хурлыг үнэн зөв болоогүй гэж буруушааж байна.
Нийслэл Ней Пи Тау хотод болсон шүүх хуралдааныг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хаалттай зохион байгуулж, мөн Су Чигийн өмгөөлөгчдийг сэтгүүлчдэд мэдээлэл өгөхийг хоригложээ.
Лхагва гарагт хунтагийн шүүх түүнийг Мьянмарын хамгийн том хот, бүс нутаг болох Янгон хотын экс даргаас бэлэн мөнгө болон алтан гулдмайгаар нийт 600,000 долларын хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэж, таван жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Үүнээс өмнө түүнийг өөр бусад гэмт хэрэгт буруутай гэж үзэн хорих ял оноож байсан ба сүүлийн ялыг оролцуулаад тэрээр нийт 11 жилийн хорих ялтай боллоо.
Арванхоёрдугаар сард түүнийг цэргийн эсрэг үзэл санааг өдөөн турхирч, нийгмийн эрүүл мэндийн ковидын дүрмийг зөрчсөн хэргээр ял оноосон бол нэгдүгээр сард түүнийг гэртээ хууль бусаар дамжуулагч радио хадгалсан, ковидын өөр бусад дүрмийг зөрчсөн гэж буруутгасан юм.
Түүнчлэн Су Чиг сонгуулийг луйвардсан, төрийн нууцын хуулийг зөрчсөн зэрэг өөр 10 авилгын хэрэгт холбон буруутгаж байгаа бөгөөд эдгээр хэрэг бүр дээд тал нь 15 жилийн ялтай байна.
Мьянмарт ардчиллын бэлгэ тэмдэг хэмээн өндрөөр үнэлэгддэг Су Чиг бүх насаар нь хорих ялаар шийтгэхийн тулд хунтагийн дэглэм түүнд зохиомол хэрэг тохож байна гэж дэмжигчид нь үздэг. Хэрэв шүүх Су Чиг бүх хэрэгт буруутай гэж үзвэл түүнд нийт 190 гаруй жилийн хорих ял оноох магадлалтай гэж зарим нь тооцоолжээ.
Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний лиг бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш хэдэн сарын дараа цэргийн хүчин засгийн эрхийг хүчээр булаан авсан билээ. Тэд сонгуулийг шударга болоогүй, сонгогчдыг луйвардсан гэж Су Чигийн намыг буруутгадаг.
Төрийн эргэлт өргөн хүрээг хамарсан жагсаал цуглааныг өдөөж, Мьянмарын арми жагсаалыг дарахын тулд ардчиллыг дэмжигч жагсагчид, идэвхтнүүд, сэтгүүлчид зэрэг 10,000 гаруй хүний баривчилсан. Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн мэдээлснээр эсэргүүцэгчдийг дарах ажиллагааны улмаас 1800 орчим хүн амь үрэгджээ.
Тэмцэл үргэлжилсээр байгаа ба одоо тус улсын зарим хэсэг зэвсэгт мөргөлдөөн болсоор байна.
Эх сурвалж: BBC